Сайтны өөр хувилбар дахь бүс нутгийг сонгохоор Та оролдож байна. Шилжүүлэх тохиолдолд Та бараануудыг сагсанд дахин шинээр оруулах шаардлагатай болно.
ӨӨХ ТОС БА ӨНГӨРИЙН ЭСРЭГ ОНЦГОЙ ИХ ХҮЧ
Идэвхтэй найрлага нь удсан өнгөр, металл*, эмальдсан, керамик ба шилэн керамик гадаргуугаас өөх тосны удаж дагтаршсан их хэмжээний бохирдлыг хялбархнаар арилгана.
Сэв зураас гаргахгүй ба эмзэг гадаргууг гэмтээхгүй.
Төрөл бүрийн төмөр ба керамик хавтанцрууд, шарах шүүгээ, мах шарах тор, барбекью, гал тогооны хиншүү сорогч, индукцийн гадаргуу, тавиур ба тор, хийн халаагуур зэргийг цэвэрлэхэд зориулсан.
ДАВУУ ТАЛУУД:
Бөглөөсийг хурдан гаргахын тулд хэрэглэж болно.
Боловсорч гүйцсэн жүржийн тааламжтай цитрусын үнэр.
Экологийн цэвэр найрлага:
Каустик сод (шүлтлэг бодис) нь өөх тосны их хэмжээний хатсан бохирдол ба өнгөрийг богино хугацаанд задалж, гадаргуугаас хялбархнаар зайлуулж арилгана.
Био задрамтгай гадаргуугийн идэвхт бодисууд нь ургамлын орц найрлагад суурилсан бөгөөд гадаргууг үр дүнтэйгээр норгож, өөх тосны бохирдол ба өнгөрийг задалж цэвэрлэнэ.
Био задрамтгай хольцолдуулагч бодис(метилглицинди цууны хүчил натрийн давс) – фосфатын «ногоон» орлуулагч бөгөөд хатуулгын давсуудыг үр дүнтэйгээр холбож, цэвэрлэгч орц найрлагуудыг идэвхжүүлнэ.
Анхилуун үнэрт бодисуудын хольц (анхилуун үнэртэн) нь жүржийн тааламжтай үнэрийг бэлэглэнэ.
*Тефлонон ба түлэгдэхээс сэргийлсэн бүрхүүл, хөнгөн цагаан ба түүний хайлш, никель, цайр ба бусад өнгөт металлаар хийсэн гадаргуунууд, будсан, модон эсвэл хромон гадаргуунууд ба шүлтэнд мэдрэмтгий материалуудыг цэвэрлэхэд хэрэглэж болохгүй.
Хадгалах хугацаа: үйлдвэрлэснээс хойш 24 сар.
30% гаруй нь ус, 5-15%: каустик сод, наргил модны самрын тосны спиртийн алкилэтоксисульфатын натрийн давс, 5%-аас бага: Цардуул ба ургамлын тос, метилглицинди цууны хүчилд суурилсан ионжуулаагүй гадаргуугийн идэвхт бодисууд, натрийн давс, анхилуун үнэртэн, лимонен бодис.
Өөх тос, элдэв бохирдол, өнгөрийг арилгахын тулд бүтээгдэхүүнээс багахан хэмжээгээр аваад пролон дээр түрхэнэ. Цэвэрлэж буй гадаргууг арчаад 3-5 минут хүлээсний дараа усаар угаана. Хэт бохирдсон үед бүтээгдэхүүнийг шууд бохирдсон гадаргуу дээр түрхээд, бохирдсон талбай, бохирдлын зэргээс хамааран 10-30 минут байлгаад усаар сайтар угаана. Шаардлагатай бол дээрх үйлдлийг давтан хийгээрэй.
АНХААР! Шүлт агуулдаг. Хүүхдээс хол байлга!
Гараа хамгаалахын тулд хэрэглэх үед заавал резинэн бээлий өмсөнө.
Урьдчилан сэргийлэх аргууд:
Зөвхөн зориулалтаар нь ашиглана!
Өөр бусад цэвэрлэгээний бодисуудтай хамт хэрэглэж болохгүй. Үйлдвэрлэгчийн битүү савалгаанд сайтар таглаж, хүнсний бүтээгдэхүүнээс тусад нь, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална. Арьсан дээр дусаах, нүд рүүгээ оруулахаас болгоомжил. Нүдэнд орсон тохиолдолд тэр даруй цэвэр усаар сайтар угаана. Линзээ авах (зүүдэг бол) хэрэгтэй. Шаардлагатай бол эмчид хандаж, боломжтой бол бүтээгдэхүүний баглаа боодлыг үзүүлэх нь зүйтэй.
Хадгалах нөхцөл:
Хуурай байранд +5 °С-аас +25 °С хүртэлх хэмд хадгална.
Хэрэглэгч | Зөвлөгөө | |
---|---|---|
(736992723) Ol'ga P. Челябинск |
13.08.2023 Попробовала впервые, результат приятно удивил. |
|
(728035798) Firəngiz C. Баку |
08.11.2022 Super təmizlik heyran qaldım😍 |
|
(733255251) Irina K. Гомель г. |
16.10.2022 Очень хорошее средство, пользуюсь в течении 2-3 лет, эффективно чистит! |
|
(731845661) Oidinhon V. Челябинск |
15.07.2022 заказала пробника, и сразу же решила использовать. Отличное средство , уже заказала большую))) |
|
(731845661) Oidinhon V. Челябинск |
15.07.2022 супер штука))) |
|
(717814281) Fərizə A. Баку |
15.07.2022 Super guper |
|
(723949853) Günay F. Агсу |
15.07.2022 əladır |
|
(727273619) Tat'Yana L. Гаджиево |
15.07.2022 Супер средство! Старый жир оттер на ура! Взяла пробник для пробы, теперь закажу большую бутылку |
|
(728743466) Mariya D. Алматы |
15.07.2022 Давно пользуюсь этим средством, очищает посуду от старого жира и налета просто на ура. Так что берите средство в большой бутылке. Ещё мини лайфхак чтоб не оттирать с этим средством что либо, просто этим средством замочите предмет на 15 минут. Эффект потрясающий.Дома все кастрюли отмылись от жира до блеска. необязательно им духовки мыть, можно много чего с этим средством отмывать. но главное в перчатках. так как сильно жжет. |