Эмэгтэй үнэртэй усны тестер El Hazna 34025 үнээр худалдан авах 50 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Хэмжээ: 1.5 мл.

Хайрын эрэлд! Дорно зүгт!

Дорно дахин. Үнэхээр сэтгэл татам! Орчин үе, уламжлал хоёр энд сүлэлддэг. Энэ бол үнэт эрдэнэс, сэтгэл эзэмдэх домгууд ба тайлагдаагүй нууцуудын жигтэй сонин ертөнц. Үнэрүүдийн цуглуулгадаа бид агуу цөл мэт мөнхийн хязгааргүй хайрын тухай ярьж өгнө.

Петра. Ягаан хотын үнэт эрдэнэс.

El Hazna үнэрийгФранцын нэртэй үнэр бүтээгч Алиенор Массене зөвхөн Faberlic-т тусгайлан зориулж гарган авчээ.

...Аялал дуусах дөхжээ. Энэ аялал Эль Хазна ордны чулуун баганууд дээр төөнөм халуун нарны
ягаан туяа тусаад хөдөлгөөнгүй болох тэр үед Петра хотод дуусна. Сэтгэл татам Дорно дахины чамд зориулан бэлдсэн хайрын бэлгийг энд хүртэх болно.

Үнэрийн чиглэл:энгэсгийн үнэртэй сүлэлдсэн дорнын хувын үнэр.

Эртний Петрагийн домог ба орчин үеийн Амман Ротана тэнгэр баганадсан өндөр барилга Иордан оронд хослон сүлэлддэгийн адилаар энэхүү үнэр нь өөрийн эрс тэс өнгө аясаараа гайхшрал төрүүлнэ. Алтан хув, заар ба анхилуун кофены үерлэн бялхах үнэр нь кардамон, мэлрэг цэцэг ба уд модны үнэрийн аялгууг тансаг үнэт эдлэл мэт бүрхэн авна.

Үндсэн үнэрүүд: кофе, алтан хув, нунтаг заар.

Үнэрийн пирамид El Hazna*:

Дээд үнэрүүд: бергамот лийр, кофе, кардамон.

Зүрхэн үнэрүүд: мэлрэг цэцэг, сарнай.

Төгсгөл үнэр:алтан хув, цагаан уд мод, заарууд.

Савлагаа:1,5 мл-ийн багтаамжтай шилэн савтайгаар үйлдвэрлэсэн.

Хадгалах хугацаа: савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 5 жил.

*Араб хэлнээс орчуулбал «Үнэт эрдэнэ».
Иорданы шигтгэмэл зургийн уламжлалт сэдвүүдээр шилэн савыг чимэглэжээ. Ягаан алтан өнгө - энэ бол набатейчүүдийн хотын тухай домогт гардаг хүндэтгэл юм.



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Alcohol denat., Aqua, Parfum, Hydroxycitronellal, Linalool, Hexyl Cinnamal, Coumarin, Geraniol, Cinnamyl Alcohol, Citronellol, Cinnamal.

Үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

цус булгилж буй тэр газарт үнэр хамгийн илүү сайн «сонсогддог» :

  • бугуйны үе (даралт хэмждэг хэсэгт)
  • тохойны үе (дотор талд);
  • чихний ард;
  • цээжний хонхорхой.

Үс үнэрийг сайн хадгалдаг, ийм учраас хүзүү ба дагз руугаа «шүршиж» болно.

Таны араас маш сайхан төгсгөл үнэр «дагаасай» гэж хүсэж байгаа бол , үнэртнийг даашинзны хормойны дотор талд болон шилбэний дээд хэсэгт түрхэж болно.

Төгсгөлд нь үнэртнийг дээш цацсанаар мананцар үүсгэхийг зөвлөж байна.

Үнэрийг хэрхэн сонгох вэ?

Дүрэм 1. Олон үнэрийг нэг дор туршиж үзэх хэрэггүй. 3-4 үнэртэй танилцахад л хангалттай, ингэснээр Та тэдгээрийг хооронд нь андуурч будилахгүй, тухайн үнэрийг мэдэрч таньдаг болно.

Дүрэм 2.Үнэртнийг шилэн савнаас таглаа руу нь бүү цац. Шууд сав болон тестерээс үнэрийг мэдрэх гэж бүү оролд. Түүнийг уудаг цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр түрхээрэй. Ийнхүү таалагдсан үнэрээ сонгосны дараа таны арьсан дээр хэрхэн «амьдарч»буйг мэдэхийн тулд арьсан дээрээтүрхээрэй. Нэг төрлийн үнэр нь танд болон таны найз бүсгүйд өөр өөрөөр үнэртэх болно.

Дүрэм 3. Анхны сэтгэгдэлдээ хөтлөгдөөд үнэртнийг худалдан авч болохгүй. Хэсэг хугацаанд түүнийг мэдрэх гэж оролдоорой, зүрхэн үнэрийг хүлээ ( 15-30 минутындараа). Хамгийн дэгдэмтгий дээд үнэрүүд ууршиж алга болсны дараа сонголтоо хийгээрэй. Учир нь, зүрхэн үнэр өдрийн туршид Таныг дагалдах болно.

Дүрэм 4. Цаг агаар, уур амьсгал ба нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзан үзээрэй.. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг дулаан агаарт үнэрүүд илүү хүчтэй тархдаг. Зөөлөн үнэрүүд хаа ч зохимжтой, тэгвэл хурц ханасан үнэрүүд нь офис эсвэл наранд шарлагын газарт төдийлөн зохимжтой биш. Харин амрагийн болзоонд явах үед эдгээр үнэр анхаарал татна.

Дүрэм 5. Үнэр сонгох үйл явцыг таашаал болгон хувиргаарай. Үнэрийг сонгох хялбар бус ажиллагаандсэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгч мөн.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(715722454)
Ekaterina E.
Санкт-Петербург
03.05.2024
Безумно крутой аромат🙌верните обратно
(718661915)
Dina K.
Пинск г.
08.12.2023
Как-то раньше мне не заходил аромат, но в этом году очень нравится, именно зимний, сделайте пожалуйста версию 30мл 😇🙏
(735777691)
Svetlana B.
Новосибирск
20.10.2023
Тут соглашусь с комментариями,аромат обалденный,давно искала такой.Заказала пробник,побоялась объем больше взять,но теперь буду заказывать только этот парфюм.
(704040950)
Yuliya D.
Череповец
07.09.2023
Шикарный аромат, не ожидала!!! Мне слышится ирисовая пудра, как в "So elixir bois sensuel" от Ив Роше, и общая схожесть с данным ароматом. Хотя в El Hazna ирис не заявлен. Красиво и дорого звучит! Кому нравится Со Эликсир от Ив роше, или Юдашкин Голд от Фаберлик, тому и этот должен прийтись по душе!
(703181099)
Marina C.
Красноярск
21.08.2023
Шикарный аромат! Девочки - рекомендую.
(707532855)
Tat'Yana Y.
Брест г.
28.04.2023
Аромат для тех, кто любит резкие и шлейфовые водички. Женщина с таким шлейфом точно не останется незамеченной в толпе. На любителей в общем.
(735802525)
Iroda Z.
Москва
04.04.2023
аромат просто супер,
(733695559)
Inna S.
Кемерово
30.11.2022
напомнил мои прошлые духи, восточная колористика, приятный шлейф, не ощущается впоследствии, мне очень нравится, не похож на другие. хорош для снежной погоды, для лета и весны лучше брать более воздушные ароматы.
(731918840)
Səbinə Qızı K.
Баку
15.07.2022
super ətri var və qalıcıdır yəni tünd iyi sevənlər üçündür
(20338123)
Valentina O.
Ровно
15.07.2022
Просто невероятный аромат!!!
Үр дүн 1 - 10, нийт 10