Тосон сүрчиг Jemma El Fna 3824 үнээр худалдан авах 799 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Хэмжээ: 30 мл.

Хайрын эрэлд! Дорно зүгт!

Дорно дахин. Үнэхээр сэтгэл татам! Орчин үе, уламжлал хоёр энд сүлэлддэг. Энэ бол үнэт эрдэнэс, сэтгэл эзэмдэх домгууд ба тайлагдаагүй нууцуудын жигтэй сонин ертөнц. Үнэрүүдийн цуглуулгадаа бид агуу цөл мэт мөнхийн хязгааргүй хайрын тухай ярьж өгнө.

Марракеш. Гайхамшгийн талбай дээр таамаглан зөгнөх нь.

Жинхэнэ хайраа олж, хувь заяаны төөргөө урьдчилан мэдэхийн тулд Марракеш дахь Гайхамшгийн талбайд очиж үзэх хэрэгтэй.

Тод өнгөнүүд ба үнэрүүдийн дунд зүрхнээс гарч буй асуултын хариу олдох болно. Харилцан дурласан мэдрэмж хаа нэгтээ ойрхон байна,
сэтгэл зүрхээ энэ мэдрэмжинд зориулж зүгээр л нээх хэрэгтэй

Jemma El Hazna үнэрийгФранцын нэртэй үнэртэн зохион бүтээгч Алиенор Массене зөвхөн Faberlic-т тусгайлан зориулж гарган авчээ. Тосон суурьтай тул арьсанд сайн шингэх ба үнэр нь удаан тогтоно.

  • Спирт агуулаагүй.
  • Амьтны гаралтай бүтээгдэхүүн агуулаагүй.
  • Арьсан дээр түрхэхэд эвтэйхэн байлгах зориулалт бүхий өнхрүүштэй.

Үнэрийн чиглэл: цэцэг-жимсний заар-ванилийн үнэр.

Мароккогийн зах дээр олдохгүй зүйл гэж үгүй! Талбай тэр аяараа тод өнгө ба үнэрүүдээр бялхжээ. Нэг талаас
цитрусын жимснүүдийн үнэр ханхийх бол нөгөө талаас мэлрэг цэцэг ба алимны гайхалтай үнэрийн нийлэмж мэдрэгдэнэ. Дөнгөж цаашахнаа явбал ванилийн тааламжтай чихэрлэг үнэрийг мэдрэх болно. Үнэрүүдийн ийм хослолыг дэлхий дээр өөр хаанаас ч та олохгүй!

Үндсэн үнэрүүд: мароккогийн жүрж, самбак мэлрэг цэцэг, мадагаскарын ваниль.

Үнэрийн пирамид Jemma El Fna:

Дээд үнэрүүд: цитрусын жимснүүд, үхрийн нүд.

Зүрхэн үнэрүүд: сарнай, мэлрэг цэцэг, сараана цэцэг, алим, лийр.

Төгсгөл үнэр: хуш, зандан мод, хув, заар, ваниль.

Савлагаа: 30 мл-ийн багтаамжтай жижиг шилэн сав.

Хадгалах хугацаа:савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 3 жил.

*Араб хэлнээс орчуулбал «Гайхамшгийн талбай».

Марракешийн бэлгэ тэмдэг болох Кутубия сүмийн хээ угалзаар үнэртний шилэн савыг чимэглэжээ. Домогт өгүүлснээр падишахын эхнэрийн үнэт эдлэлүүдээр хайлуулж, сүмийн цамхагийн гурван бөмбөлгийг хийсэн гэдэг.

Тохирлын гэрчилгээ

Тохирлын гэрчилгээ



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Caprylic/Capric Triglyceride, Parfum, Tocopheryl Acetate, Geraniol.

Үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

цус булгилж буй тэр газарт үнэр хамгийн илүү сайн «сонсогддог» :

  • бугуйны үе (даралт хэмждэг хэсэгт);
  • тохойны үе (дотор талд);
  • чихний ард;
  • цээжний хонхорхой

Үс үнэрийг сайн хадгалдаг, ийм учраас хүзүү ба дагз руугаа «шүршиж» болно.

Таны араас маш сайхан төгсгөл үнэр «дагаасай» гэж хүсэж байгаа бол , үнэртнийг даашинзны хормойны дотор талд болон шилбэний дээд хэсэгт түрхэж болно.

Төгсгөлд нь үнэртнийг дээш цацсанаар мананцар үүсгэхийг зөвлөж байна.

Үнэрийг хэрхэн сонгох вэ?

Дүрэм 1. Олон үнэрийг нэг дор туршиж үзэх хэрэггүй. 3-4 үнэртэйтанилцахад л хангалттай, ингэснээр Та тэдгээрийг хооронд нь андуурч будилахгүй, тухайн үнэрийг мэдэрч таньдаг болно.

Дүрэм 2.Үнэртнийг шилэн савнаас таглаа руу нь бүү цац. Шууд сав болон тестерээс үнэрийг мэдрэх гэж бүү оролд. Түүнийг уудаг цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр түрхээрэй. Ийнхүү таалагдсан үнэрээ сонгосны дараа таны арьсан дээр хэрхэн «амьдарч»буйг мэдэхийн тулд арьсан дээрээтүрхээрэй. Нэг төрлийн үнэр нь танд болон таны найз бүсгүйд өөр өөрөөр үнэртэх болно.

Дүрэм 3. Анхны сэтгэгдэлдээ хөтлөгдөөд үнэртнийг худалдан авч болохгүй. Хэсэг хугацаанд түүнийг мэдрэх гэж оролдоорой, зүрхэн үнэрийг хүлээ (15-30 минутындараа). Хамгийн дэгдэмтгий дээд үнэрүүд ууршиж алга болсны дараа сонголтоо хийгээрэй. Учир нь, зүрхэн үнэр өдрийн туршид Таныг дагалдах болно.

Дүрэм 4. Цаг агаар, уур амьсгал ба нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзан үзээрэй. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг дулаан агаарт үнэрүүд илүү хүчтэй тархдаг. Зөөлөн үнэрүүд хаа ч зохимжтой, тэгвэл хурц ханасан үнэрүүд нь офис эсвэл наранд шарлагын газарт төдийлөн зохимжтой биш. Харин амрагийн болзоонд явах үед эдгээр үнэр анхаарал татна.

Дүрэм 5. Үнэр сонгох үйл явцыг таашаал болгон хувиргаарай. Үнэрийг сонгох амархан бус ажиллагаанд сэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгчмөн.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(735169953)
Nadezhda F.
Мариуполь
04.06.2024
Очень приятный нежный аромат! Но быстро ,,слетает" с кожи. Но т.к. расход минимальный, обновляю и наслаждаюсь 😍
(739304306)
Aleksandra I.
Новосибирск
21.05.2024
Единственный из тройки понравился, остальные раздарила. мне именно этот запах подошёл
(739432278)
Elena R.
Златоуст
15.05.2024
запах один в один императрица 3, конечно никаким востоком тут и не пахнет, не понятно зачем такой дизайн.
(739184539)
Anastasiya F.
Оричи
15.05.2024
запах классный,но они не стойкие!!!!
(739419777)
Nina V.
Прогресс
10.05.2024
Духи вкусные, но не долго играющие.
(718542898)
Elena S.
Гродно г.
15.07.2022
Вкусные духи! Запах свежего зеленого яблока и чувствуется искринка шампанского. Легкий и не сладкий, хотя ваниль присутствует
(707322457)
Tat'Yana V.
Шумилино гп
15.07.2022
Прекрасный масляный парфюм.
Үр дүн 1 - 7, нийт 7