Эмэгтэй үнэртэй ус Eau de Biosea 3360 үнээр худалдан авах 299 руб — Faberlic интернэт-дэлгүүр
Эмэгтэй үнэртэй ус Eau de Biosea
Эмэгтэй үнэртэй ус Eau de Biosea
Эмэгтэй үнэртэй ус Eau de Biosea
Онцгой хямдрал
Эмэгтэй үнэртэй ус Eau de Biosea

Хэмжээ: 30 мл.

Далайн эргийн давалгаа нь найрал хөгжим мэт. Далайн хөөсний сэржгэнэх чимээнээс зохион бүтээгчийн хүссэний дагуу үнэр бий болж буй мэт санагдана - тэнгисийн сэвэлзсэн салхи мэт сэрүүн, жаргаж буй нарыг санагдуулам бүлээн бөгөөд зөөлөн энхрий үнэр

Чиглэл: тэнгисийн сэнгэнэсэн сэргэг үнэр, цитрусын жимсний үнэр.

Далайн найрал хөгжим нь нарлаг цитрусын үнэрээр эхэлж, аажмаар цэцэг-жимсний шинэхэн үнэрт уусах ба хувын нууцлаг үнэр нь хэзээ ч мартагдахгүй дурсамжийн төгсгөл үнэрийг бий болгоно.

Үнэрийн пирамид
Дээд үнэрүүд: тэнгисийн үнэр, бергамот жүрж, цитрусын жимснүүд.
Зүрхэн үнэрүүд: сараана цэцэг, мэлрэг цэцэг, сарнай
Суурь үнэрүүд: хув, бөөрөлзгөнө.

Тохирлын гэрчилгээ

Хадгалах хугацаа: савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 5 жил



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Alcohol denat., Aqua, Parfum, Limonene, Geraniol, Citral, Linalool, Citronellol.

Үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

цус булгилж буй тэр газарт үнэр хамгийн илүү сайн «сонсогддог»:

  • бугуйны үе (даралт хэмждэг хэсэгт);
  • тохойны үе (дотор талд);
  • чихний ард;
  • цээжний хонхорхойд.

Үс үнэрийг сайн хадгалдаг, ийм учраас хүзүү ба дагз руугаа «шүршиж» болно.

Таны араас маш сайхан төгсгөл үнэр «дагаасай» гэж хүсэж байгаа бол үнэртнийг даашинзны хормойны дотор талд болон шилбэний дээд хэсэгт түрхэж болно.

Төгсгөлд нь үнэртнийг дээш цацсанаар үүлэн дотор умбахыг зөвлөж байна.

Үнэрийг хэрхэн сонгох вэ?

Дүрэм 1. Олон үнэрийг нэг дор туршиж үзэх хэрэггүй. 3-4 үнэртэй танилцахад л хангалттай, ингэснээр Та тэдгээрийг хооронд нь андуурч будилахгүй, тухайн үнэрийг мэдэрч таньдаг болно.

Дүрэм 2.Үнэртнийг шилэн савнаас таглаа руу нь бүү цац. Шууд сав болон тестерээс үнэрийг мэдрэх гэж бүү оролд. Түүнийг уудаг цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр түрхээрэй. Ийнхүү таалагдсан үнэрээ сонгосны дараа таны арьсан дээр хэрхэн «амьдарч» буйг мэдэхийн тулд арьсан дээрээ түрхээрэй. Нэг төрлийн үнэр нь танд болон таны найз бүсгүйд өөр өөрөөр үнэртэх болно.

Дүрэм 3. Анхны сэтгэгдэлдээ хөтлөгдөөд үнэртнийг худалдан авч болохгүй. Хэсэг хугацаанд түүнийг мэдрэх гэж оролдоорой, зүрхэн үнэрийг хүлээ (15-30 минутын дараа). Хамгийн дэгдэмтгий дээд үнэрүүд ууршиж алга болсны дараа сонголтоо хийгээрэй. Учир нь, зүрхэн үнэр өдрийн туршид Таныг дагалдах болно.

Дүрэм 4. Цаг агаар, уур амьсгал ба нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзан үзээрэй. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг дулаан агаарт үнэрүүд илүү хүчтэй тархдаг. Зөөлөн үнэрүүд хаа ч зохимжтой, тэгвэл хурц ханасан үнэрүүд нь офис эсвэл наранд шарлагын газарт төдийлөн зохимжтой биш. Харин амрагийн болзоонд явах үед эдгээр үнэр анхаарал татна.

Дүрэм 5. Үнэр сонгох үйл явцыг таашаал болгон хувиргаарай. Сэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгч мөн.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(733086853)
Elena V.
Тополевый
21.02.2024
Пока самый легкий и приятный, без перчинок, без удушливости, без сладости, легкий как ветерок. И вещи долго приятно пахнут.
(737296992)
Shahla S.
Дашогуз
27.09.2023
запах очень нежный ароматный
(735143768)
Gul'Zada B.
Астана
20.09.2023
Феберликтің иіс сулары маған қатты ұнайды бағасыда тиімді
(737231340)
Nərmin Ə.
Баку
17.09.2023
Men bu Etirden İstifade Etmisem Cox Gozel qoxusu Var
Үр дүн 1 - 4, нийт 4