Эрэгтэй үнэртэй усны тестер Adrenaline 34372 үнээр худалдан авах 50 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Хэмжээ: 1.5 мл.

Хурдлахаас айхгүй төрсөн тэрбээр томоохон уралдаанд оролцохыг үргэлж мөрөөдөж байлаа. Хувь заяа түүнд ховорхон боломжийг бэлэглэжээ - тэрбээр өөрийнхөө өмнө зорилго тавьж, шилдгийн шилдгүүдтэй тулалдахад бэлэн байлаа! Хамгийн хүнд хэцүү уралдааны замд ялсан нь автомашины спортын дээд зиндаанд өөрийн байр суурийг эзлэхэд түүнд тусаллаа. Одоо түүний өмнө бүх зам нээлттэй - цусан дотор адреналин булгилж буй энэ үед боломжгүй зүйл үгүй ээ!  

Үнэрийн чиглэл: модлог-анхилуун гурман үнэр.

Ногоон грейпфрүүт жимс ба бергамот жүржийн исгэлэн үнэр нь мэргэжлийн замнал дахь шийдвэрлэх гарааны өмнө адреналины давалгаагаар бүрхэн авна. Халуун ногооны үнэртэй шар дэр цэцэг нь эргэлтэн дээр эрсдэл хийж, нэр хүндтэй өрсөлдөгчдөөсөө нэг алхамын өмнө байх эр зоригийг бэлэглэнэ. Бүхэл амьдралыг өөрчилсөн ялалтын дараа өглөөгүүр уух нэг аяга ристретто кофе нь түүхэн дэх хамгийн дээд зэрэглэлийн автомашины уралдааны цомын эзний хувьд дуртай ундаа нь байх болно.

Үнэрийн пирамид 

Дээд үнэрүүд: бергамот, ногоон грейпфрүүт, гранадилла.
Зүрхэн үнэрүүд: фейхоа ургамал, мэлрэг цэцэг, шар дэр цэцэг. 
Суурь үнэрүүд: хуш, ваниль, ристретто кофе.


Тохирлын гэрчилгээ 

Хадгалах хугацаа: савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 5 жил 



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Alcohol denat., Aqua, Parfum, Limonene, Linalool, Hexyl Cinnamal, Coumarin, Geraniol, Alpha-Isomethyl Ionone, Citronellol, Benzyl Salicylate, Citral, Cinnamal, Isoeugenol, Eugenol.

Цус булгилж буй тэр газарт үнэр илүү сайн сонсогддог:

  • бугуйны үе (даралт хэмждэг хэсэгт);
  • тохойны үе (дотор тал);
  • чихний ард 

Үс үнэрийг сайн хадгалдаг, ийм учраас хүзүү ба дагз руугаа шүршиж болно.

Үнэрийг хэрхэн сонгох вэ? 

Дүрэм 1. Олон үнэрийг нэг дор туршиж үзэх хэрэггүй. 3-4 үнэртэй танилцахад л хангалттай, ингэснээр Та тэдгээрийг хооронд нь андуурч будилахгүй, тухайн үнэрийг мэдэрч таньдаг болно.

Дүрэм 2.Үнэртнийг шилэн савнаас таглаа руу нь бүү цац. Шууд сав болон тестерээс үнэрийг мэдрэх гэж бүү оролд. Түүнийг уудаг цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр түрхээрэй. Ийнхүү таалагдсан үнэрээ сонгосны дараа таны арьсан дээр хэрхэн «амьдарч»буйг мэдэхийн тулд арьсан дээрээ түрхээрэй. Нэг төрлийн үнэр нь танд болон таны найз бүсгүйд өөр өөрөөр үнэртэх болно. 

Дүрэм 3. Анхны сэтгэгдэлдээ хөтлөгдөөд үнэртнийг худалдан авч болохгүй. Хэсэг хугацаанд түүнийг мэдрэх гэж оролдоорой, зүрхэн үнэрийг хүлээ (15-30 минутын дараа). Хамгийн дэгдэмтгий дээд үнэрүүд ууршиж алга болсны дараа сонголтоо хийгээрэй. Учир нь, зүрхэн үнэр өдрийн туршид Таныг дагалдах болно.

Дүрэм 4. Цаг агаар, уур амьсгал ба нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзан үзээрэй. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг дулаан агаарт үнэрүүд илүү хүчтэй тархдаг. Зөөлөн үнэрүүд хаа ч зохимжтой, тэгвэл хурц ханасан үнэрүүд нь офис эсвэл наранд шарлагын газарт төдийлөн зохимжтой биш. 

 Дүрэм 5. Үнэр сонгох үйл явцыг таашаал болгон хувиргаарай. Сэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгч мөн.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(739076035)
Artur T.
Усть-Луга
07.05.2024
Заказал пробник, аромат очень красиво звучит👍, жду когда выйдет в продажу 😉🙏
Үр дүн 1 - 1, нийт 1