flor-cut

Эрхэм Зөвлөхүүд, Лидерүүд ээ!

Та бүхэнд Faberlic компанитай европийн Florange компани нэгдсэнийг баяртайгаар мэдээлж байна! Бидний шинэ түнш шууд худалдааны зах зээл дээр эмэгтэй эрэгтэй дотуур хувцас, бижутер, аксессуаруудаар манлайлагч компани юм.

Florange нь ОХУ, Украин, Белорусс, Киргиз болон Казахстан зэрэг улс орнуудын нутаг дэвсгэр дээр эрч хүчтэй, амжилттай бизнес явуулж байна.

Бид өөрийн шинэ түнш компанийн хэрэглэгчдэд дээд зэргийн чанартай бараа бүтээгдэхүүнийг санал болгох болон өөрийн хувийн амжилттай бизнесийг бий болгох боломжийг олгох гэсэн гол зарчмыг бүрэн дэмжиж ажиллана. Манай компаниудын нэгдэл нь туршлагаа харилцан солилцох болон шинэ мэдлэг олж авах гайхалтай боломж, харин Faberlic болон Florange-ийн Лидерүүдийн хамтын хөдөлмөр нь үр өгөөжтэй, томоохон амжилтуудыг авчирна гэдэгт бид итгэлтэй байна.

Бид цаашид компаниудын нэгдэх үйл явцын тухай мэдээллийг та бүхэнд хүргэх болно.

Яг одоо Faberlic болон Florange-ийн хамт олон удахгүй таныг болон таны хэрэглэгчдийг премиум-ангиллын дотуур хувцас шинэ бүтээгдэхүүнээр баярлуулахаар ажиллаж байна. Florange -ийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж эхлэх хугацааг Faberlic сайт дээр мэдээлнэ. Faberlic –ийн маркетинг – төлөвлөгөөнд өөрчлөлт орохгүй болно гэдгийг танд мэдээлж байна.

 Амжилт хүсье!

 Faberlic компанийн хамт олон