bolshe kisloroda 2012Эрхэм Найзууд аа!

 2012 оны 9, 10-р саруудад «ЭКА» Хөдөлгөөн «Хүчилтөрөгчийг илүү ихээр!»хөтөлбөрийн 5 дахь шатыг зохион байгуулна.

Энэ жилийн намар төрөл бүрийн модны 50 кг орчим үр   100 000 орчим суулгацыг суулгахаар төлөвлөж байна : ясень, сосна, акация, клен, липа, вяз, лиственница.

Хөтөлбөрийн зорилго  ОХУ-ын нутаг дэвсгэр  дээрх болон хотын захын, хот доторхи сүйтгэгдсэн ой модыг нөхөн сэргээх явдал юм.

«ЭКА» Хөдөлгөөний лидер Марина Кокорина:
«Жил бүр ойн түймрээс болж ОХУ-д 1-2 сая га ой мод шатаж сүйтгэгдэж байна. Ой модыг нөхөн сэргээх явдал чухалаар тавигддаг үүрэг боловч,  ОХУ-ын төв хэсгийг хамарсан 2010 оны түймрийн дараа энэ нь бүх ард түмний үүрэг болж тавигдсан. Манай «Хүчилтөрөгчийг илүү ихэээр!» Хөдөлгөөн нь зөвхөн ой модыг нөхөн сэргээхэд чиглэгдсэн төдийгүй манай Хөдөлгөөнд сайн дураар элсэгчдийн удирдлага дор өөрийн сургуулийн нутаг дэвсгэр дээр  мод үржүүлгийн бий болгоход оролцож байгаа сурагчдын дунд экологийн мэдлэг хүмүүжил олгоход илүү их ач холбогдол өгч ажилладаг».

eca 3

Хөдөлгөөний 4 дэх затны ажлын үр дүнгээр ОХУ-ын 40 бүс нутгуудад ойролцоогоор 7,5 сая гаруй мод суулгасан ба «ЭКА» хөдөлгөөний идэвхтэнүүдийн удирдлага дор багш сурагчдын оролцоотойгоор 4000 сургуулийн дэргэд мод үржүүлгийн газрыг бий болголоо. Түүнчлэн энэ улиралд  300 000 орчим суулгацыг шилжүүлэн суулгасан.

eca 6

 «ЭКА» Хөдөлгөөнд нэгдэцгээе!

Сайн сайхныг хүсье,
 Faberlic Нэгдсэн Компанийн хамт олон