Forum 2012 7sЭрхэм Найзууд аа!

9 сарын сүүлчээр 2012 оны хамгийн том үйл явдал  – Faberlic Олон улсын Форумын баярын арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Бид 15 нас хүрлээ! Энэ үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн 23 орны төлөөлөгчид Компанийн цаашдын хөгжлийн 10 жилийн төлөвлөгөөтэй танилцсанаас гадна хэзээ ч үл мартагдах баярын сэтгэгдлийг авсан.

Форум дээр  уламжлал ёсоор Компанийн удирдлагууд – Faberlic Компанийн Ерөнхийлөгч Алексей Нечаев, Захирлуудын Зөвлөлийн гишүүд Алеш Куштер болон Алла Анникова, Sengara Компанийн Ерөнхий Захирал Галина Кузнецова, Сүлжээний Хөгжил хариуцсан Захирал Константин Бармашов нар үг хэлсэн. тэд Faberlic-ийн бизнес-стратеги хэрхэн өөрчлөгдөж байгаа болон дэлхийн ямар трендуудыг бид дэмжиж байгаа талаар ярилаа.

Өнөөдрийн Faberlic – энэ бол 1 000 бүтээгдэхүүн, 30 патентууд, 600 000 гаруй идэвхтэй Зөвлөхүүд дэлхийн өнцөг булан бүрд дэх 5 гаруй хэрэглэгчид болон манай бүтээгдэхүүнийг борлуулдаг, бизнес явуулдаг дэлхийн 23 улс орон. Дараачийн 10 жил дэх Компанийн хөгжлийн үндсэн тренд – энэ бол Faberlic үнэртэй - гоо сайхны компаниас амьдралын хэв маягийн компанид шилжих явдал юм. Бид жишиж болохуйц зах зээл эсвэл гоо сайхан, үнэртэний зах зээлээс хэд дахин илүү давуу шинэ зах зээл дээр гарна. Faberlic өөртөө бүтээгдэхүүний шинэ категориуд – сав суулга, хүүхдийн хувцас, оймс, дотуур хувцас, гэр ахуйн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэрэг чиглэлийг бий болгосон. Цаашдаа бидний бизнесийг улам ирээдүйтэй болгох, манай бүтээгдэхүүний төрлийг олон болгон нэмэгдүүлэх тийм шинэ компаниуд Faberlic-тай нэгдэнэ.

Олон улсын Форумын индэр дээр энэ жил болон ирэх жил шинээр гарах шинэ бүтээгдэхүүнийг маш сайхан урнаар танилцуулсан явдал юм. Энэ цуврал бол нь «Жар-птица» гоёлын гоо сайхны бүтээгдэхүүний цуврал ба уг цуврал дээр олон улсын шилдэг баг ажилласан, түүнчлэн Улсын их Театрын балетын бүжигчдийн танилцуулсан «Премьера» иж бүрдэл бүтээгдэхүүн.

Түүнчлэн биднийг Expert цувралын шинэчлэгдсэн «Премиум» люкс шинэ цуврал, гайхамшигтай үнэртэй шүршүүрийн шингэн савангуудын бүрдлүүд, ахуйн хэрэглээний гоо сайхны шинэ бүтээгдэхүүнүүд, сав суулга, «Био Faberlic» болон «Эка Faberlic» шинэ бүтээгдэхүүнүүд, түүнчлэн бидний хувьд огт шинэ бүтээгдэхүүний категориуд /чиглэлүүд/ (хүүхдийн хувцас болон дотуур хувцас).

Компанийн Лидерүүд Бүх Зөвлөхүүдэд зориулан амжилтын Сургалтуудыг явуулсан. Бидний тусгайлан урьсан зочид  – дэлхий дахинд нэртэй канадын зохиолч, амжилтын тренер Джон Кехо, Энэтхэгийн инээд-йогийн нэрт мастер Мадан Катария, дэлхийд нэртэй аялагч Виталий Сундаков нар манай Форумын одууд байсан. Марк Тишман, А.В. Александровын нэрэмжит ансамбль болон одууд оролцож өөрсдийн ая дуу, тоглолтоороо оролцогчдыг баясгалаа.

 Та бүхнийг ирэх онд болох Faberlic Олон улсын Форум дээр хүлээж байя!

Forum 2012 4sForum 2012 44sForum 2012 1sForum 2012 2sForum 2012 13sForum 2012 3sForum 2012 59sForum 2012 6sForum 2012 12sForum 2012 48sForum 2012 9sForum 2012 10sForum 2012 11sForum 2012 16sForum 2012 17sForum 2012 15sForum 2012 8sForum 2012 49sForum 2012 60sForum 2012 14sForum 2012 18sForum 2012 19sForum 2012 20sForum 2012 21sForum 2012 22sForum 2012 52sForum 2012 23sForum 2012 24sForum 2012 25sForum 2012 39sForum 2012 26sForum 2012 27sForum 2012 28sForum 2012 32sForum 2012 31sForum 2012 29sForum 2012 53sForum 2012 30sForum 2012 34sForum 2012 35sForum 2012 36sForum 2012 33sForum 2012 57sForum 2012 56sForum 2012 55sForum 2012 54sForum 2012 37sForum 2012 51sForum 2012 50sForum 2012 38sForum 2012 40sForum 2012 5sForum 2012 41sForum 2012 58sForum 2012 43sForum 2012 45s Forum 2012 46s Forum 2012 47s