Faberlic Нэгдсэн Компанийн Зөвлөхийн хувьд би, бизнес явуулах дараахь зарчмуудыг даган мөрдөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байна:komanda kodeks1

Би, Компанийн үндсэн дүрмийг даган мөрдөж ажиллахаа амлаж байна: өөрийн бизнесийг шударгаар бий болгож, ашиг орлогыг надтай хамтран ажиллаж байгаа хүн бүрт өөрийн карьерыг үнэн шударгаар бий болгох, ашиг орлого авах боломжийг тэдэнд бий болгох байдлаар авна.

 Би, өөрийн үйл ажиллагаандаа, Компанид болон надад зөвхөн ашиг тус авч ирэх тийм арга барил, стратегийг ашиглах ба Компанийн өөрийн болон түүний худалдааны маркийн нэр хүндэд хохирол учруулах аливаа оролдлогоос зайлсхийнэ.

 Би, Компанийн ажлын бүх дүрмүүд түүнчлэн Компаниас түүнд оруулсан аливаа өөрчлөлт болон нэмэлт заалтуудыг судалж түүнийг үргэлж  ёсчлон даган мөрдөнө.

Би, Зөвлөхүүдэд зориулсан анхан шатны сургалтыг бүрэн дүүргэхээс гадна Компаниас санал болгож байгаа аливаа сургалтуудад оролцохоо амлаж байна. Өөрийн мэргэжлийн түвшин, ур чадварыг байнга дээшлүүлнэ.

Би, Зөвлөхийн үүргийг биелүүлэх түүнчлэн Халамжлан хүмүүжүүлэгч болон Захирлын үүргийг эдгээр түвшинд хүрсэн үед биелүүлэхээ амлаж байна.

Би, одоо байгаа болон ирээдүйд бий болох өөрийн Хэрэглэгчид, Зөвлөхүүдтэй харилцах харилцааны үүргээ ёсчлон биелүүлнэ.

 

Би, Компанийн бүтээгдэхүүнийг жижиглэнгийн үнээр санал болгох болон борлуулах эрхгүй. Компанийн бүтээгдэхүүнийг Компаниас баримталж байгаа чиглэл, бодлогыг мөрдлөг болгон зөвхөн шууд борлуулалтын аргаар борлуулахаа амлаж байна. Ямар ч тохиолдолд Компанийн сүлжээг Компаниас үйлдвэрлэн гаргаагүй  бусад бүтээгдэхүүнийг борлуулах хэрэгсэл болгон ашиглахгүй.

 

Би,  өөрийн бүхий л ур чадвар, авъяас билгээ өөрөө Халамжлан хүмүүжүүлэгч нь болсон бүх хүмүүсийг сургах, идэвхжүүлэхэд чиглүүлнэ. Компанитай хамтран бизнес явуулах боломжуудын талаар үнэн зөв бодит мэдээллийг өгнө.

 Аливаа санал зөрөлдөх үед, би түүнийг Компанид бизнес явуулах ёс журам, үүрэг хариуцлагын өндөр хэм хэмжээг мөрдлөг болгож харилцан ойлголцолд хүрэх, үнэнч шударгаар шийдэхийг эрхэмлэнэ.

 

Скачать полный документ Правил сотрудничества