Хүчилтөрөгчийн цайруулагч Extra White 30028 үнээр худалдан авах 349 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Жин: 500 грамм

Гарган авсан түүх

Хувцас эдлэлээ хими цэвэрлэгээнд өгөх ямар ч шаардлагагүй боллоо! Шинээр үйлдвэрлэсэн хүчилтөрөгчийн цайруулагч нь даавууны анхны цагаан өнгийг сэргээж, түгээмэл бохирдол болон дагтаршиж удсан толбыг хүртэл арилгана!

Хүчилтөрөгчийн цайруулагч Extra White-ийг Германы Rohm & Werner** компанитай хамтран гарган авсан бөгөөд ингэхдээ угаалгын мэргэжлийн бүтээгдэхүүний салбарт гарсан инновацийн ололтуудыг ашиглажээ.

  • Цагаан ба өнгөт даавуунууд ба хөшиг тюльнээс олон төрлийн толбуудыг (хөлс, өвс ургамал, цус, жимс, шүүс, цай, кофе, дарс, өөх тосны сүмс, хүнсний бүтээгдэхүүнүүд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, йод, тос, давирхай, замын хар гэх мэт) арилгахад үр дүнтэй.
  • « технологи бүхий тусгай орц найрлага Идэвхтэй цайруулалт» нь анхдагч цав цагаан өнгийг сэргээж, сааралталт ба шарлалтыг арилгана.
  • Бактериудыг үр дүнтэйгээр устгаж (угаах хэм 60°С-аа дээш байх нь зүйтэй) ба удаан хадгалагддаг таагүй үнэрүүдийг арилгана.
  • Даавууны бүтцийг эвдэхгүй.
  • Будагч бодисууд ба үнэртүүлэгч бодисууд агуулаагүй.
  • Хлор ба фосфатууд агуулаагүй.
  • Даавууны шарлалт ба сааралталтын эсрэг угаалгын нунтгийн үйлчлэлийг идэвхжүүлнэ.
  • Цагаан ба цайвар өнгийн даавуунууд, торон хөшиг ба хөшиг цэвэрлэх зориулалттай.
  • Даавууг гэмтээх аюулгүй.
  • Толбуудыг урьдчилан норгож зөөлрүүлэхийн тулд, гараар эсвэл машинаар угаах үед угаалгын үндсэн бүтээгдэхүүнд (угаалгын нунтаг эсвэл гель) нэмэлт болгох байдлаар хэрэглэхийг зөвлөж байна.
  • Бохирын шугамтай байшингуудад хэрэглэхэд тохиромжтой.

Бактерийн эсрэг үйлчилгээтэй*идэвхтэй хүчилтөрөгчийн өндөр агууламж. 60 °С-аас дээш хэмд угаах үед үр дүн нь хамгийн өндөр байна.

**Rohm & Werner өндөр үр дүнтэй, өтгөрүүлсэн мэргэжлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дагнадаг. Эдгээр бүтээгдэхүүн нь Европын зах зээлд мөрдөгддөг тогтвортой хөгжлийн ба хүн болон хүрээлэн буй орчинд аюулгүй байх зарчмуудын шаардлагад нийцэж байна. Rohm und Werner GmbH компани нь Угаагч ба цэвэрлэгч бүтээгдэхүүний олон улсын холбооны A.I.S.E. гишүүн юм. Тус холбоо нь хэрэглэгчид ба хүрээлэн буй орчинд ээлтэй (Харти 2020+)үйлдвэрлэлийн зарчмуудыг даган мөрддөг хариуцлагатай үйлдвэрлэгчдийг нэгтгэдэг юм.

ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЦ НАЙРЛАГА:

  • Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр бүхий эрдсийн нэгдэл (перкарбонат - хүчилтөрөгч суурьтай цайруулагч) – янз бүрийн толбуудыг арилгаж, цайруулж, шарлалтыг арилгах ба халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
  • Эрдэст давсууд (натрийн карбонат ба натрийн гидрокарбонат) – хатуулгын давсуудыг холбож, усыг зөөлрүүлж, чанартай угаалга хийхэд илүү тохиромжтой орчныг бүрдүүлнэ.
  • Органик амин (цайруулалтыг идэвхжүүлэгч)– бага хэмд угаах үед хүчилтөрөгчийн цайруулагчийн үйлчлэлийг идэвхжүүлнэ.
  • Био задрамтгай угаагч орц найрлагууд (Гадаргуугийн идэвхт бодисууд)– – өөх тосны толбоны эсрэг өндөр үр дүнтэй, түгээмэл бохирдлуудыг эрчимтэйгээр арилгах ба бохирдлуудыг даавуунаас зайлж арилгах ажиллагааг хөнгөвчилнө.
  • Байгалийн гаралтай ферментүүд (энзимүүдийн нэгдэл)– - янз бүрийн толбуудыг эрчимтэйгээр арилгах үйлчилгээтэй, протеаза, амилаза, маннаназа ба липаза-гаас бүрдсэн синергетик нэгдэл.

Хадгалах хугацаа:савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 24 сар.

Тохирлын гэрчилгээ

Улсын бүртгэлийн гэрчилгээ



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Герман

Бүтэц найрлага: 30% ба түүнээс дээш: хүчилтөрөгч суурьтай цайруулагч, 15-30%: натрийн карбонат, натрийн гидрокарбонат, 5 %-иас бага: цайруулалтыг идэвхжүүлэгч, бензосульфоны хүчлийн дайвар бүтээгдэхүүнүүд, Ионжоогүй гадаргуугийн идэвхт бодисууд, энзимүүдийн нэгдэл (протеаза, амилаза, маннаназа, липаза).

Цайруулагч нь экологид ээлтэй цэвэр бүтэц найрлагатай:

  • Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр бүхий эрдсийн нэгдэл (перкарбонат - хүчилтөрөгч суурьтай цайруулагч) янз бүрийн толбуудыг арилгаж, цайруулж, шарлалтыг арилгах ба халдваргүйжүүлэх үйлчилгээтэй;
  • эрдсийн давсууд (натрийн карбонат ба натрийн гидрокарбонат) – хатуулгын давсуудыг холбож, усыг зөөлрүүлснээр угаалгыг өндөр чанартай хийхэд тохиромжтой орчныг бүрдүүлнэ;
  • органик амин (цайруулалтыг идэвхжүүлэгч) – бага хэмд угаах явцад хүчилтөрөгчийн цайруулагчийн үйлчлэлийг идэвхжүүлнэ.
  • Био задрамтгай угаагч орц найрлагууд (Гадаргуугийн идэвхт бодисууд) – өөх тосны толбоны эсрэг өндөр үр дүнтэй, түгээмэл бохирдлуудыг эрчимтэйгээр арилгах ба бохирдлуудыг даавуунаас зайлж арилгах ажиллагааг хөнгөвчилнө;
  • байгалийн гаралтай ферментүүд (энзимүүдийн нэгдэл) - янз бүрийн толбуудыг эрчимтэйгээр арилгах үйлчилгээтэй, протеаза, амилаза, маннаназа ба липаза-гаас бүрдсэн синергетик нэгдэл.

Ноосон ба торгон эдлэл цэвэрлэхэд хэрэглэж болохгүй. Хлор агуулсан цайруулагчтай хольж, хэрэглэж болохгүй.

Хэрэглэх аргууд:

Угаалт: дор заасан хэмжээний толбо арилгагчийг угаалгын нунтаг эсвэл гелэн дээр нэмж хийгээд угаалгын машиныг ажиллуулна:

  • өтгөрүүлсэн универсал угаалгын нунтаг хэрэглэж буй үед – 20 гр (хэмжигч халбаганы эзэлхүүний 1/2);
  • Өнгөт даавуунуудад зориулсан өтгөрүүлсэн угаалгын нунтаг ба бусад үйлдвэрлэгчийн угаагч бүтээгдэхүүнийг хэрэглэж буй үед - 40 гр (1 хэмжигч халбага);
  • удаж дагтаршсан толбуудыг арилгахын тулд тунг 20 гр-аар нэмэгдүүлнэ (хэмжигч халбаганы 1/2).

Толбыг арилгах: 20 гр (хэмжигч халбаганы 1/2) цайруулагчийг хэмжигч халбаганы 1/2-тэй тэнцүү хэмжээний халуун усанд хийж хутгаад толбон дээр түрхсэний дараа 20-30 минут байлгана. 60℃-аас дээш хэмийн усанд найруулбал илүү үр дүнтэй.

Норголт: 40 гр (1 хэмжигч халбага) цайруулагчийг 2 л халуун усанд хийж уусгана. 60℃-аас дээш хэмийн усанд найруулбал илүү үр дүнтэй. Урьдчилан цэвэрлэсний дараа (толбыг арилгах эсвэл норгох) даавууг угаах буюу эсвэл сайтар зайлаарай.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Зөвхөн зориулалтын дагуу хэрэглээрэй. Хэрэглэсний дараа гараа сайтар угаах хэрэгтэй. Хэрэглэх явцад хоол идэж, юм ууж, тамхи татаж болохгүй.

Болгоомжил! Нүдийг ноцтой гэмтээх магадлалтай. Энэ тохиолдолд нэн даруй эмчид хандана уу. Нүдэнд орсон тохиолдолд нүдээ их хэмжээний усаар 15-20 минутын турш угаана. Контакт линз зүүдэг бол түүнийгээ аваарай.

Анхаар! Хэт мэдрэг арьстай эсвэл гарын арьс гэмтсэн үед резинэн бээлий хэрэглэх нь зүйтэй. Арьсны гэмтсэн хэсэгт биогель дуссан тохиолдолд усаар сайтар угаана. Залгисан тохиолдолд хор хөнөөлтэй байж болзошгүй. Санамсаргүй байдлаар залгисан тохиолдолд амаа усаар зайлна. Биеийн байдал муудах аваас эмнэлгийн тусламж авах нь зүйтэй бөгөөд энэ үед сав боодлыг нь (шошго) биедээ авч яваарай.

Сайтар тагласан саван дотор, хуурай сэрүүн бөгөөд нарны шууд тусгалаас хол газарт, + 5℃ -аас + 30℃ хэмд хадгална. Хүнсний бүтээгдэхүүн ба шатах бодисуудтай хамт хадгалж болохгүй.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(735759612)
Yuliya Z.
Якутск
29.03.2024
самый лучший отбеливатель,пользуюсь только им,отбеливает белые вещи на отлично и не портит ,что самое главное!
(737743791)
Akylai S.
Кант
22.03.2024
Очень хороший отбеливатель! Очень довольна результатом!
(718619488)
Alla M.
Караганда
07.02.2024
Очень хороший отбеливатель, всегда его заказываю .
(738826609)
Махсуда Н.
Сургут
01.02.2024
Очень хороший отбеливатель мне понравился спасибо Феберлик 💗
(711057511)
Hadizhat S.
Махачкала
26.11.2023
СПАСИБО FABERLIC!❤️ Кислородный отбеливатель один из моих любимых продуктов, без которого мне просто не представляется мой дом.
(734332107)
Marina T.
Кохма
24.11.2023
не дописала я отзыв... нельзя на такой продукт пленку на упаковку!!!! люди это кислородный отбеливатель и пятновыводитель!!! пленка запрещена!!
(734332107)
Marina T.
Кохма
24.11.2023
огонь, супер.... все посеревшие и пожелтевшие вещи стали белые. а на счёт пленки на упаковку,
(715667503)
Larisa N.
Переволоцкий
22.11.2023
Постоянно заказываю этот отбеливатель. Огонь! Рекомендую!
(723268672)
Kairgul' Z.
Кара-Куль
15.11.2023
Самый лучший отбеливатель.Рекомендую.Приятный запах, экономичный..
(733884323)
Anastasiya D.
Каракол
21.10.2023
шикарный отбеливатель я себе заказываю постоянно. Можно пользоваться и без замачивания. Отстирывает шикарно все вещи
(737265299)
Marina P.
Ставрополь
15.10.2023
белая рубашка, пожелтела, замочила на 15 минут, и потом в стиральную машинку, и вуаля, кипельно белая!!!! 🔥
(735942655)
Ol'ga L.
Минск г.
13.10.2023
Самый лучший отбеливатель! Для лучшего результата вещи лучше замочить на время
(710337799)
Galina A.
Владимир
12.10.2023
Лучший отбеливатель из всех что пробовала. Спас старую уже пожелтевшую от времени любимую ветровку. Для лучшего эффекта предварительно замачиваю. Не портит ткань.
(716841411)
Karlygash B.
село Ушконыр
01.10.2023
очень хороший отбелователь мне нравиться спасибо фаберлик
(736911449)
Irina Z.
Москва
23.09.2023
Средство отлично справляется со своей задачей, даже очень грязные белые носки стали снова белыми, но важно замочить на какое-то время.
Үр дүн 1 - 15, нийт 98