Бактерийн эсрэг үйлчилгээтэй универсал бүтээгдэхүүн FABERLIC HOME 30136 үнээр худалдан авах 129 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Хэмжээ: 300 мл.

БАКТЕРИУД БА ВИРУСУУДЫН ЭСРЭГ

Роспотребнадзор байгууллагын дэргэдэх "Халдваргүйжүүлэлтийн Эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэн" Холбооны төсөвт шинжлэх ухааны байгууллагаас уг бүтээгдэхүүний бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, вирусийн эсрэг үйлчлэлийг туршин шалгасан болно.

Төрөл бүрийн гадаргууг үр дүнтэйгээр халдваргүйжүүлнэ - багаж хэрэгслүүд, гажетууд, шал, мебель эдлэл, офисын техник хэрэгслүүд, тоглоом, гутал гэх мэт. Вирусийн гаралтай өвчнүүд хурцдах үед хэрэглэхэд тохиромжтой, үр дүнтэй.

Микробын эсрэг идэвхжил: энэхүү бүтээгдэхүүн нь бактерийн ба вирусийн гаралтай амьсгалын замын хурц өвчнүүд, бактерийн гаралтай гэдэсний халдвар, ротавирусийн суулгалт, норовирусийн халдвар болон мөөгөнцрийн өвчнүүдийг (кандидоз, дерматофит) өдөөгчдийн эсрэг микробын эсрэг үйлчлэлтэй.

ДАВУУ ТАЛУУД:

  • Нянгийн эсрэг идэвхтэй үйлчилгээтэй.
  • Хүн ба амьтдад аюулгүй*.
  • Удаан хугацаанд үйлчилнэ.
  • Гэр орон ба офист хэрэглэхэд тохиромжтой, гажетууд, агааржуулагч ба гэрийн тэжээвэр амьтдын байрладаг газар, тоглоом зэргийг цэвэрлэхэд хэрэглэхийг зөвлөж байна.
  • Гуталны эвгүй үнэр ба түүний шалтгааныг үр дүнтэйгээр арилгана.
  • Ургамлын мөөгөнцрийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд тохиромжтой.

Халдваргүйжүүлэлт хийхэд ашиглахыг зөвлөж байна:

  • өрөө тасалгааны гадаргуу,
  • хатуу мебель эдлэл,
  • багаж төхөөрөмж, гажетуудын (ухаалаг гар утас, телефон утас, планшет, зөөврийн компьютер) ба офисын техник төхөөрөмжийн гаднах гадаргуу,
  • түлхүүр, хаалганы бариул ба унтраалга,
  • гэр орны агааржуулагч,
  • сантехникийн тоног төхөөрөмж,
  • хувийн ариун цэврийн хэрэглэл,
  • тоглоомнууд,
  • гутал.


ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

алкилдиметилбензиламмонийн хлорид (0,03%); полигексаметиленбигуанид гидрохлорид (0,16%) ба туслах орц найрлагууд.

Хэрэглэх арга: *хэрэглэх зааврыг чанд хатуу мөрдөөрэй. Талбай багатай гадаргуунууд (хаалганы бариул, унтраалга, усны цорго, түлхүүр, ухаалаг гар утас, планшетууд ба бусад), эрүүл ахуйн техникийн ба ахуйн тоног хэрэгслийг халдваргүйжүүлэхийн тулд бүтээгдэхүүнийг нийт гадаргуу дээр цацаад салфетк хэрэглэн жигд тараана, эрүүл ахуйн техник тоног төхөөрөмжийг хоёр удаа ариутгаж цэвэрлэнэ; бактерийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бүтээгдэхүүнийг 15 минут, кандидозууд ба вирусээс урьдчилан сэргийлэх тулд - 30 минут, арьсны мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд - 120 минут байлгана. Хүүхдийн тоглоом, хувийн ариун цэврийн хэрэгслийг хоёр удаа норгох эсвэл 15 минутын зайтай уг бүтээгдэхүүнээр норгосон даавуун салфеткаар хоёр удаа арчина. Бактерийн халдварын үед бүтээгдэхүүнийг гадаргуу дээр 30 минут, кандидоз ба вирусийн халдварын үед - 45 минут, арьсны мөөгөнцрийн халдварын үед -120 минут тус тус байлгах хэрэгтэй. Халдваргүйжүүлэлт хийсний дараа тоглоомыг усаар угаана. Гуталны гадна ба дотор талын гадаргуу дээр бүтээгдэхүүнийг 15 минутын зайтайгаар хоёр удаа цацна. Гутлыг халдваргүйжүүлэхийн тулд бүтээгдэхүүнийг 120 минут байлгана. Таагүй үнэрүүдийг бий болгодог шалтгаан болох бактериудыг үр дүнтэйгээр устгана.

Урьдчилан сэргийлэх сануулга:бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ чийг нэвтэрдэггүй бээлий өмсөнө. Нүдэнд орох, арьсан дээр дусахаас болгоомжил. Үйлдвэрлэгчийн савлагаан дотор, 25°С-аас дээшгүй хэмд, хүнсний бүтээгдэхүүн ба эмнээс тусад нь, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(734033841)
Shustova K.
Харабали
28.12.2023
Очень хорошее средство, спасаемся в сезон простуд. Быстро идём на поправку
(718875531)
Irina G.
Златоуст
02.12.2023
Очень хорошее средство. Помогает бороться с цветочными вредителями!!!!
(736855098)
Konstantziya S.
Санкт-Петербург
09.07.2023
Очень классное средство, беру уже не в первый раз! Подруга сказала, что теперь в туалетном лотке для кошки после этого средства устранился плохой запах. Муж обувь обработал и теперь запаха нет в обуви. Рекомендуем средство!
(733183944)
Yuliya T.
Бебяево
21.05.2023
Средство приятно пахнет, НО когда пользуешься, клапан пропускает и средство протекает по бутылочке.
(702136764)
Marina S.
Благовещенск
10.04.2023
С помощью этого средства убрали грибок на стене.
(733309895)
Sof'Ya G.
Երևան
25.01.2023
Запах сладенький, приятный. В использовании удобен
Үр дүн 1 - 6, нийт 6