Хивс ба бүрээс цэвэрлэхэд зориулсан өтгөрүүлсэн шампунь FABERLIC HOME, тестер 30281 үнээр худалдан авах 80 руб — Faberlic интернэт-дэлгүүр
Хивс ба бүрээс цэвэрлэхэд зориулсан өтгөрүүлсэн шампунь FABERLIC HOME тестер
ЛЮБОЙ ПРОБНИК ДЛЯ УБОРКИ FABERLIC HOME (30240,30247,30281) ВСЕГО ЗА 40 РУБ ПРИ ПОКУПКЕ ПО КАТАЛОГУ ЗА КАЖДЫЕ 299 РУБ В ЗАКАЗЕ
Хивс ба бүрээс цэвэрлэхэд зориулсан өтгөрүүлсэн шампунь FABERLIC HOME тестер

Любой пробник для уборки Faberlic Home всего за 40 руб.!
При покупке по каталогу за каждые 299 руб. в заказе пробник для уборки Faberlic Home (30240, 30247, 30281) всего за 40 руб.
Хэмжээ: 50 мл.

Өтгөрүүлсэн шампунийг хивс, хивсэн бүрхүүл, мебелийн бүрээс, автомашины дотор тал болон бусад бөс даавуун гадаргууг гараар цэвэрлэхэд ашиглахыг зөвлөж байна.

Идэвхтэй хөөс нь үслэг эдлэлийн гүн рүү, ширхэглэг рүү алгуур зөөлнөөр нэвтэрч, толбо ба бохирдлыг үр дүнтэйгээр арилгахаас гадна таагүй үнэрийг саармагжуулж, эдлэлийн өнгийг тод болгон сэргээж, шинэ мэт харагдуулна.

Үслэг эдлэлийн зөөлөн чанарыг хадгална.

ДАВУУ ТАЛУУД:

  • Толбоны эсрэг идэвхтэй хөөс
  • Олон төрлийн бохирдлыг арилгана
  • Таагүй үнэрийг арилгана
  • Тоос шороо, гэрийн тэжээвэр амьтдын үс ноос ба ахуйн харшил төрүүлэгч бодисуудыг үр дүнтэйгээр түүж арилгана.
  • Бүрхүүлийн өнгийг шинэчилнэ
  • Бээлий хэрэглэх, угаах шаардлагагүй

ЭКОЛОГИЙН ЦЭВЭР НАЙРЛАГА:

Ургамлын орц найрлагад суурилсан био задрамтгай гадаргуугийн идэвхт бодисуудын нэгдэл толбо ба ахуйн ердийн бохирдлуудыг арилгаж чадах идэвхтэй цэвэрлэгч хөөсийг бий болгодог.
Нимбэгийн хүчлийн давс (цитрат натрия) үслэг эдлэлийн нягт ширхэглэг рүү ил гүн нэвтрэхэд туслах ба угаагч орц найрлагуудын үйлчлэлийг сайжруулна.
Гликолын эфир угаахад хэцүү, хатсан бохирдлуудыг арилгахад тустай.
Органик полимер нь бүрхүүл ба даавууны өнгийг сэргээх, ахуйн харшил төрүүлэгч бодисуудыг татан шингээж, арилгахад тустай.
Харшил төрүүлдэггүй, үнэрт бодисуудын нийлэмж (үнэртэн) нь далдуу модны цэцгийн хөнгөн үнэрийг бэлэглэнэ.
Хоолны давс зуурамтгай чанарыг зохистой түвшинд байлгаж, будагтай толбуудыг арилгахад тусална.
Био задрамтгай нөөшлөгч хадгалалтын хугацаанд бүтээгдэхүүн дотор хортой бичил биетүүд үржихээс сэргийлнэ.

Хадгалах хугацаа:үйлдвэрлэсэн огнооноос хойш 24 сар. (Үйлдвэрлэсэн огноо/багцын дугаарыг савалгаан дээрээс харна уу).

Хадгалах нөхцөл: +5 °С-аас +25 °С хүртэлх хэмд хуурай газарт хадгална.



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

30%-иас дээш хувь нь ус, 5-15% нь наргил модны самрын тосны өөхний спиртийн этоксисульфат натри, 5%-иас бага: дал модны тосонд суурилсан өөхний спирт, наргил модны самрын тосны амидопропил, натрийн цитрат, гликолын эфир, полимер, хоолны давс, харшил төрүүлдэггүй үнэржүүлэгч бодис, нөөшлөгч.

Новый проект 1 1 л усанд 40 мл бүтээгдэхүүнийг хийгээд тогтвортой их хэмжээний хөөс үүстэл нь хөөсрүүлнэ.
Новый проект 2Цэвэрлэх гэж буй гадаргуу дээр хөөсийг жигд түрхээд цэвэрлэх.
Новый проект 3Бүрэн хатсаны дараа бүтээгдэхүүний үлдэгдлийг тоос сорогч эсвэл пролоноор цэвэрлэж арилгана. Бохирдол, толбо ихтэй тохиолдолд үйлдлийг давтан хийгээрэй.
Новый проект 4

Бүтээгдэхүүнийг зөвхөн хутгасан хөөс хэлбэрээр түрхэх бөгөөд гадаргууг хэт норгохгүй. Тогтоц муутай будаг бүхий материалд хэрэглэж болохгүй. Хэрэглэхийн өмнө цэвэрлэх гэж буй гадаргуугийн үл анзаарагдам хэсгүүд дэх будагны тогтцыг шалгах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх сануулга!. Зөвхөн зориулалтын дагуу ашиглана! Сайтар тагласан саванд, хүнсний бүтээгдэхүүнээс тусад нь, хүүхэд хүрэхээргүй газарт хадгалах ёстой. Болгоомжил! Залгисан тохиолдолд сөргөөр нөлөөлж магадгүй. Энэ нөхцөлд амаа усаар зайлна. Нүдэндээ оруулахаас зайлсхий. Нүдэнд орсон тохиолдолд нүдээ цэвэр усаар сайтар угаах хэрэгтэй. Шаардлагатай бол эмчид хандаарай.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(722024282)
Dar'Ya S.
Мичуринск
16.02.2024
Отличное средство. Хорошо пенится, поэтому пробника хватает на 2-3 применения.
(731845661)
Oidinhon V.
Челябинск
15.07.2022
в ковре был не большой пятно, и на диване тоже были пятнышко, очистил на ура, особенно результат хорошо было видно после того как высох)))
(727806070)
Anastasiya G.
Щелково
15.07.2022
освежила обивку на кухонных стульях. сначала показалось ерунда, потом когда они уже высохли, то да они стали чище.
Үр дүн 1 - 3, нийт 3