"Цэвэрхэн гал тогоо" өтгөрүүлсэн угаагч бүтээгдэхүүний тестер FABERLIC HOME 30248 үнээр худалдан авах 80 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Хэмжээ: 50 мл.

Гал тогоон дахь ихэнх угаагддаг хатуу гадаргуунууд болох ширээний тавцан, ширээ, шал, фасад болон янз бүрийн материалаар хийсэн гал тогооны тавилгуудаас өөх тос, хүнсний хатсан үлдэгдлүүд, бохирдлуудыг хурдан арилгах зорилгоор энэхүү бүтээгдэхүүнийг гарган авчээ. Материалууд гэдэгт хуванцар, винил буюу хулдаасан материал, хавтанцар, керамик, шаазан, шил, байгалийн чулуу, гантиг, тефлон, сав суулганы түлэгдэлтийн эсрэг бүрхүүл багтана.

Хөргөгч, богино долгионы зуухан дахь «гал тогооны» таагүй үнэрүүдийг арилгах ба угааж цэвэрлэхэд зориулсан.

Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой, үр дүнтэйгээр зөөлөн цэвэрлэнэ, эмзэг гадаргууд сэв зураас үлдээхгүй. Саармаг орчны pH үзүүлэлттэй.

Хлор, фосфат ба харшил төрүүлэгч нөөшлөгч бодисууд агуулаагүй: парабенууд ба изотиазолинонууд MIT&CMIT.

Давуу талууд:

  • Өөх тос, бохирдол ба хүнсний хатсан үлдэгдлүүдийг үр дүнтэйгээр арилгана.
  • Толбо, сэв зураас үлдээхгүй ба гадаргууг хөнгөхөн гялалзуулна.
  • Гал тогооны ямар ч төрлийн гадаргуу ба телефон утсанд зориулсан.
  • "Гал тогооны эвгүй үнэр"-ийг агшин зуур арилгана.
  • Хөргөгч, богино долгионы зуухыг цэвэрлэх зориулалттай.
  • Гарын арьсанд халгүй, бээлий өмсөх шаардлагагүй.

ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЦ НАЙРЛАГА

Ургамлын гаралтай орц найрлагуудад суурилсан, био задрамтгай ионжоогүй гадаргуугийн идэвхт бодисуудын нэгдэл нь гадаргууг үр дүнтэйгээр дэвтээн норгож, тоос шороо, бохирдол, өөх тоосыг хялбархан арилгах ба гэрийн тэжээвэр амьтдын үс ноосыг цуглуулж цэвэрлэнэ.

Нимбэгийн хүчлийн давс (натрийн цитрат) усыг зөөлрүүлж, угаах чадварыг сайжруулна.

Органик нэмэлтүүд (органик полимер, зайлагч функционал нэмэлт бодис) нь хатах явцыг хурдасгаж, гялалзсан гадаргуу дээр сэв зураас, толбо үүсэхээс хамгаалах, угийн гялалзсан байдлыг хадгалж, дараагийн удаад өөх тосны бохирдлыг арилгах явцыг хөнгөвчилнө.

Саармагжуулах технологи бүхий Үнэрт бодисуудын нийлэмж (үнэрт бодис) хүнсний болон «гал тогооны» таагүй үнэрүүдийг арилгаж, амтат бэрсүүт жүржийн үнэрийг бэлэглэнэ.

Био задрамтгай нөөшлөгч бодис хадгалалтын хугацаанд бүтээгдэхүүний дотор хортой бичил организмууд үржихээс сэргийлнэ.

Хадгалах хугацаа: савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 24 сар.



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

30%-иас дээш ус, 5–15% наргил модны ба дал модны тосонд суурилсан ионжоогүй гадаргуугийн идэвх бодисуудын нэгдэл, 5%-иас бага: натрийн цитрат, полисахарид, органик полимер, нэмэлт зайлагч бодис, үнэр оруулагч, нөөшлөгч бодис, хүнсний будагч бодис, цитраль.

Бүтээгдэхүүнийг 1:1 ба 1:5 гэсэн харьцаагаар найруулж хэрэглэж болно. Удсан өөх тос эсвэл хатсан бохирдлыг арилгахын тулд илүү өтгөрүүлж хэрэглэхийг зөвлөж байна. Түрхсэний дараа 1-5 минут байлгаад, цэвэрхэн нойтон алчуур эсвэл пролоноор гадаргууг арчиж цэвэрлэнэ. Эмзэг, лакадсан, гөлгөр болон натурал гадаргууг цэвэрлэхийн тулд эхлээд үл анзаарагдам жижигхэн хэсэгт түрхэж туршина.

Хадгалах нөхцөл: +5 °С-аас +25 °С хүртэлх хэмд хуурай газарт хадгална.

Урьдчилан сэргийлэх сануулга: зөвхөн зориулалтын дагуу хэрэглэнэ! Хэрэглэсний дараа гараа сайтар угаана. Хүүхэд хүрэхээргүй газарт, хүнсний бүтээгдэхүүнээс тусад нь, сайтар таглагддаг саванд хадгална. Болгоомжил! Залгисан тохиолдолд хор хөнөөл учруулж болзошгүй. Залгисан тохиолдолд амаа усаа зайлах хэрэгтэй. Нүдэндээ оруулахаас зайлсхий. Нүдэнд орсон тохиолдолд тэр даруй цэвэр усаар угаана. Шаардлагатай бол эмчид хандаарай.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(717559628)
Madina S.
Урус-Мартан
01.04.2023
очень хорошое средство куплю ещё раз👍
(731929555)
Gulsen Ə.
Агдам
15.07.2022
çox gözeldi
Үр дүн 1 - 2, нийт 2