Эфирийн тоснуудын хольц«Энерги» AROMIO 1292 үнээр худалдан авах 499 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Жин: 5 грамм

Үнэрийн эмчилгээ гэдэг бол эфирийн тосны тусламжтайгаар эмчлэх арга, мөн шинжлэх ухаан юм.

Байгалийн гаралтай эфирийн тоснуудын хольц Energy ядрах байдлыг багасгаж, сэтгэл санааг өргөнө.

Бэрсүүт жүрж, петитгрейн ба литсея (халуун орны вербена ургамал) ургамлын эфирийн тоснуудыг агуулсан.

Үнэр: цэцгийн хөнгөн ба бальзамын үнэртэй сүлэлдсэн цитрусын жимсний үнэр.

Ерөнхий шинж чанарууд:

  • Ажиллах чадвар ба мэдээлэл хүлээн авах чадварыг сайжруулна.
  • Хөнгөн, баяр хөөртэй мэдрэмжийг өгнө.

Гоо сайхны шинж чанарууд:

  • Тонус нь багассан бүүдгэр арьс ба тослогтох хандлагатай арьсны байдлыг сайжруулна.
  • Хагтах шинж тэмдгүүд бүхий хуйхыг арчлахад тохиромжтой.

*Хэрэглэхийн өмнө заавартай заавал танилцаарай.

Тагны өнгө нь хар эсвэл цагаан байж болохыг анхаарна уу.



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Litsea Cubeba Fruit Oil, Citrus Aurantium Amara Leaf/Twig Oil, Citrus Reticulata Peel Oil, Limonene*, Linalool*, Citral*, Geraniol*, Citronellol*, Farnesol*, Benzyl alcohol*.
*байгалийн гаралтай эфирийн тоснуудын орц найрлагууд.

Үнэрийн ванн:4-6 дусал эфирийн тоснуудын хольцыг 1 хоолны халбага хэмжээтэй дурын тостой (наранцэцгийн, бүйлсний, чидүн жимсний г. м) эсвэл шүршүүрийн шингэн саван /саармаг үнэртэй ванны хөөстэй холино. Бэлэн болсон хольцыг усанд (36-37 °C) хийнэ. 10-20 минутын хугацаанд ваннанд ороорой. Ахимаг насны хүмүүс 2-3 дусал хольц хэрэглэнэ.

Үнэрийн иллэг: эфирийн тоснуудын хольцыг өөх тос эсвэл иллэгний тостой дараах харьцаагаар холино: 1 хоолны халбага хэмжээтэй сууринд 3-4 дусал хольц. Иллэг хийхээр шинэхэн бэлтгэсэн хольцыг хэрэглээрэй. Үнэрийн иллэгний үргэлжлэх хугацаа 10-20 минут.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг баяжуулах нь: өдөр тутмын арчилгаанд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй: нүүр/биеийн тос, шүршүүрийн шингэн саван, шампунь. Өдөр тутмын арчилгааны порц дээр яг хэрэглэхийн өмнө 1-2 дусал эфирийн тоснуудын хольцыг нэмж хийнэ. Тоснуудын хольцыг гоо сайхны бүтээгдэхүүнтэй шилэн саванд хийж болохгүй. Наранд шарахын өмнө хольцыг хэрэглэж болохгүй.

Үнэрийн диффузор: Үнэрийн ламп эсвэл үнэрийн диффузор руу эфирийн тосны хольцоос хэдэн дуслыг хийнэ (10 м2-д 2-3 дусал). Эмчилгээний сеансны үргэлжлэх хугацаа 30 минут.

Болгоомжлох арга хэмжээ: зааврыг анхааралтай уншаарай. Анх хэрэглэхийн өмнө мэдрэг байдлын сорил хийж үзээрэй. Зөвхөн гадуур хэрэглэнэ. Цэврээр нь арьсан дээр түрхэж болохгүй. Нүд ба салст бүрхэвчинд оруулахаас болгоомжил.

Хориглох заалтууд: жирэмсэн ба хөхүүл үед, орц найрлагуудад эмзэг мэдрэмтгий бол хэрэглэж болохгүй. Ноцтой архаг өвчинтэй бол эмчтэй зөвлөлдөөрэй.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(727976837)
Larisa K.
Баксан
28.03.2024
Всем добра и Света!💖 недавно приобрела эту замечательную баночку.Смесь 5 - ти эфирных масел, это что то волшебное.Я каждый вечер, перед сном, до бавляю 1-2 капельки в мой любимый крем и наношу на лицо. Добавляю в крем для ног и рук. Аромат обалденный и приятный. Мне очень понравился. Сразу чувствуется расслабление во всем теле. Буд заказывать ещё! всем
(735752451)
Kseniya K.
Харцызск
23.02.2024
Прекрасные масла. Использую в аромодиффузоре, но именно этот запах мне не понравился - запах колорадских жуков. Те, кто их собирал в детстве, меня поймут))
(711268379)
Irina P.
Копейск
14.09.2022
С этим аромомаслом принимаю ванну, сначала пену для ванн вспениваю, потом сразу в ванну капаю масло. После напряженного дня( особенно после работы в саду) восстанавливает силы, чуствую себя отдохнувшей и... я снова готова творить������
Үр дүн 1 - 3, нийт 3