Эрэгтэй тосон сүрчиг Agizur 3822 үнээр худалдан авах 799 руб — Faberlic интернэт-дэлгүүр

Хэмжээ: 30 мл.

Хайрын эрэлд! Дорно зүгт!

Дорнын нутаг. Үнэхээрийн сэтгэл татам! Энд орчин үе ба уламжлал сүлэлдэнэ. Энэ бол үнэт эрдэнэс, онцгой сонин домгууд ба тайлагдаагүй нууцуудыг агуулсан гайхамшигт ертөнц юм. Бидний үнэртний цуглуулга нь агуу цөл мэт мөнхийн хязгааргүй хайрын түүхийг өгүүлэх болно.

Тэдний хүртэх шагнал бол хайр!

Зорилгодоо хүрэх түүний зам Дорнын улсуудын элсэн манхнуудыг дайран өнгөрнө. Энэ хязгаар нутаг хатуу ширүүн уур амьсгалтай, гэвч эр зоригоор дүүрэн түүний зүрхийг шидэт тчерот сахиус хамгаалж байдаг. Сахиусны хамгаалалтын дор Тэрбээр олон зуун бээр газрыг туулж, бүх эрдэнэсийг олж авах ба
хамгийн гол нь - Бүсгүйн хайрыг эзэмдэнэ.

Супер тогтоцтой тосон сүрчиг Agizur* дэлхийд алдартай Францын үнэртэн бүтээгч Нэжла Барбир зөвхөн Faberlic-т зориулан гаргаж авчээ. Тосон суурьтай тул арьсанд сайн шингэж, үнэр нь мэдэгдэхүйц удаан тогтдог.

  • Спирт агуулаагүй.
  • Амьтны гаралтай бүтээгдэхүүн агуулаагүй.
  • Арьсан дээр түрхэхэд эвтэйхэн байлгах зориулалт бүхий өнхрүүштэй.

Үнэрийн чиглэл: шинэхэн гааны үнэртэй сүлэлдсэн модлог-ааглаг үнэр.

Сэргээгч гаанаас өөр ямар ч зүйл цөлийн улайсан төөнөх нарнаас хамгаалж чадахгүй. Түүний нарийн сайхан үнэр нь модлог нийлэмж үнэртэй сүлэлдсэн кардамон ба заарын тансаг үнэртэй холилдоно. Энэ үнэр алдар цуутай шейхэд ч гэсэн таалагдах болно!

Үндсэн үнэрүүд: кардамон, мароккогийн нана гаа, уд мод

Үнэрийн пирамид Agizur:

Дээд үнэрүүд: нана гаа, розмарин, бергамот лийр, цитрусын жимснүүд.

Зүрхэн үнэрүүд: кардамон, гоньд.

Төгсгөл үнэр: модлог үнэрийн нийлэмж, хуш, цагаан заар.

Савлагаа: 30 мл-ийн багтаамжтай жижиг шилэн сав.

Хадгалах хугацаа:савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 3 жил.

*Бербер хэлнээс орчуулбал«Эрэлхэг зоригтой».

Шилэн саван дээр тчеротыг дүрсэлжээ. Энэ бол дорно дахины ард түмэн болох туарегууд ба берберүүдийн хувьд эрчүүдийн сахиус юм.

Тохирлын гэрчилгээ

Тохирлын гэрчилгээ



ОХУ, Москва, Никополийн гудамж, 4 «Фаберлик» хувьцаат нийгэмлэгийн захиалгаар үйлдвэрлэв
Үйлдвэрлэсэн улс: Оросын Холбооны Улс

Caprylic/Capric Triglyceride, Parfum, Tocopheryl Acetate, Linalool, Alpha-Isomethyl Ionone, Citronellol, Geraniol.

Үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

цус булгилж буй тэр газарт үнэр хамгийн илүү сайн «сонсогддог» :

  • бугуйны үе (даралт хэмждэг хэсэгт);
  • тохойны үе (дотор талд);
  • чихний ард;
  • цээжний хонхорхой

Үс үнэрийг сайн хадгалдаг, ийм учраас хүзүү ба дагз руугаа «шүршиж» болно.

Төгсгөлд нь үнэртнийг дээш цацсанаар мананцар үүсгэхийг зөвлөж байна.

Үнэрийг хэрхэн сонгох вэ?

Дүрэм 1. Олон үнэрийг нэг дор туршиж үзэх хэрэггүй. 3-4 үнэртэйтанилцахад л хангалттай, ингэснээр Та тэдгээрийг хооронд нь андуурч будилахгүй, тухайн үнэрийг мэдэрч таньдаг болно.

Дүрэм 2.Үнэртнийг шилэн савнаас таглаа руу нь бүү цац. Шууд сав болон тестерээс үнэрийг мэдрэх гэж бүү оролд. Түүнийг уудаг цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр түрхээрэй. Ийнхүү таалагдсан үнэрээ сонгосны дараа таны арьсан дээр хэрхэн «амьдарч»буйг мэдэхийн тулд арьсан дээрээтүрхээрэй.

Дүрэм 3. Анхны сэтгэгдэлдээ хөтлөгдөөд үнэртнийг худалдан авч болохгүй. Хэсэг хугацаанд түүнийг мэдрэх гэж оролдоорой, зүрхэн үнэрийг хүлээ (15-30 минутындараа). Хамгийн дэгдэмтгий дээд үнэрүүд ууршиж алга болсны дараа сонголтоо хийгээрэй. Учир нь, зүрхэн үнэр өдрийн туршид Таныг дагалдах болно.

Дүрэм 4. Цаг агаар, уур амьсгал ба нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзан үзээрэй. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг дулаан агаарт үнэрүүд илүү хүчтэй тархдаг. Зөөлөн үнэрүүд хаа ч зохимжтой, тэгвэл хурц ханасан үнэрүүд нь офис эсвэл наранд шарлагын газарт төдийлөн зохимжтой биш. Харин амрагийн болзоонд явах үед эдгээр үнэр анхаарал татна.

Дүрэм 5. Үнэр сонгох үйл явцыг таашаал болгон хувиргаарай. Үнэрийг сонгох амархан бус ажиллагаанд сэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгчмөн.

  Хэрэглэгч Зөвлөгөө
(737286541)
Viktor P.
Нерехта
02.05.2024
Хороший запах мне понравился
(737572015)
Mirzeyneb K.
Нефтчала
17.04.2024
qoxusu ve qaliciligi coox gozeldir yoldasim severek isdifade edir artiq 😍😍 ne cox tund ne cox sirin, serin qoxu deil her ferdin beyeneceyi formada qoxuda hazirlanb 🥰😍
(711999500)
Dzhuletta B.
Нальчик
14.10.2023
Суперский запах!!! 👌🏻👌🏻👌🏻
(734057091)
Karina O.
Краснодар
30.11.2022
с учетом цены, хороший аромат. мужской, настоящий, бодрящий
(726554107)
Galina K.
Уральск
15.07.2022
парфюм сног шебательный
(731481260)
Sevil' E.
Гянджа
15.07.2022
очень хороший парфюм. держится долго.
(732176369)
Tolғanai T.
Семей
15.07.2022
Классные,супер,нам очень понравился!
Үр дүн 1 - 7, нийт 7