syvorotki-questАсуулт: Нүүрний ийлдэс юунд хэрэгтэй ба түүнийг хэзээ хэрхэн хэрэглэх болон үйлчлэх зарчмын талаар ярьж өгнө үү?

Шинжээчийн хариулт: Ийлдэс нь идэвхтэй бодисуудын өндөр найрлага бүхий бүтээгдэхүүн юм. Түүнд агуулагдах орц найрлагуудыг арьсны гүнд нэвтрүүлэн оруулахын тулд түүнийг сайтар цэвэрлэсэн арьсан дээр түрхэх хэрэгтэй. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй ийлдсийг орой, чийгшүүлэгч ийлдсийг өглөө түрхэнэ. 


Ийлдсийг хэрэглэх үедээ түүнээс хэдхэн дуслыг авч бүх нүүрэндээ түрхэхэд л хангалттай. Бүтээгдэхүүнийг илүү сайн шингээхийн тулд түүнийг доороос дээш чиглэсэн товшсон хөнгөн хөдөлгөөнөөр иллэг хийх өгөх хэрэгтэй. Prolixir цувралын өтгөрүүлсэн ийлдэс нь арьсыг чийгшүүлнэ, арьсыг толийлгож эд эсийн өөрийн шинэчлэгдэх үйл явцыг  эрчимжүүлнэ. Түүний найрлага дахь Telosense биологийн нэгдэл нь эд эсийг «элэгдэхээс» урьдчилан сэргийлнэ. Ийлдсийг арьс гундах эхний шинж тэмдэг илрэх үеэс эхлэн хэрэглэнэ.

Ийлдэс арьсанд үйлчилж, арьсанд бүрэн шингэх хүртэлх хэсэг хугацааны дараа түүн дээр ийлдсийн үйлчилгээг дэмжих, эсийг хамгаалах үйлчилгээтэй тухайн цувралын тосыг түрхэнэ.

Нүүрний будгийг арилгахгүйгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнд бас байдаг! Sengara цувралын аргининтай хөгшрөлтийн эсрэг Fresh ийлдсийг ийм маягаар хэрэглэж болно. Энэ бүтээгдэхүүн эд эс дэх бодисын солилцооны хурдыг идэвхжүүлж, нүүрний өнгийг жигд болгож арьсыг өнгөлөг болгоно. Түүний найрлага дахь аргинин цусны эргэлтийг идэвхжүүлж арьсны эпидермис давхаргыг эрч хүчээр хангана.

Ийлдэс нь биднийг залуу насаа удаан хадгалах, арьсан дээр цаг хугацааны ул мөр үлдэхийг хойшлуулахд тусална. Чийгшүүлэгч ийлдэс арьсыг илүү эрүүл залуу толигор болгоно, харин хөгшрөлтийн эсрэг ийлдэс арьсыг чийг болон идэвхтэй бодисуудаар хангахын зэрэгцээ арьсны байдлыг мэдэгдэхүйц сайжруулна. Ийлдэс бол эрчимтэй арьс арчилгааны хөтөлбөрт зайлшгүй байх бүтээгдэхүүний нэг юм!