Сайтны өөр хувилбар дахь бүс нутгийг сонгохоор Та оролдож байна. Шилжүүлэх тохиолдолд Та бараануудыг сагсанд дахин шинээр оруулах шаардлагатай болно.
faberlic.comсайтад огт үнэ төлбөргүй бүртгүүлэх ба 2 минут хүрэхгүй хугацаанд хийх боломжтой. Бүртгүүлсний дараа 20%-иас дээш ялгавартай хөнгөлөлт үйлчилж эхлэхээс гадна өөрсдийн захиалгуудыг бие даан удирдах боломж бий болно. Түүнээс гадна, бүртгэл нь цалин хөлс авах боломжийг нээнэ - Та Faberlic-ийн Зөвлөх болсноор бидэнтэй хамтран бизнесээ эхлүүлээрэй!
Та бүхэнд зориулан бид сургалтын дүрс бичлэг болон албан ёсны сайтад бүртгүүлэх бүх аргын талаарх заавруудыг бэлтгэлээ. Faberlic-т нэгдээрэй!
Бүртгүүлэх энэ арга нь Faberlic-ийн танил Зөвлөх байхгүй хүмүүст тохиромжтой. Бүртгүүлсний дараа тухайн хэрэглэгч нь сайтаар дамжуулан хөнгөлөлттэй үнээр захиалга хийх, ашигтай урамшуулалт саналуудад оролцох, Зөвлөх болж компанид өгсөн дэвжих шатыг эхлүүлэх боломжтой.
Алхам 1. Сайтын баруун дээд өнцөгт буй «Бүртгэл» гэсэн товчийг дарна уу.
Алхам 2. Нээгдсэн хуудсан дахь бүртгэлийн бүх талбарыг бөглөнө үү (* од тэмдэглэгээтэй бүх талбарыг заавал бөглөнө). Хэрвээ та урамшуулалт саналууд ба шинэ бүтээгдэхүүнүүдийн талаарх холбоосыг захиалахыг хүсэж байгаа бол «Би компаниас саналууд хүлээн авахыг хүсэж байна» гэсэн талбар дээр зөвшөөрсөн тэмдэглэгээг тавиарай.
Алхам 3.«Батлах» гэсэн товчийг дарна уу.
Алхам 4. Таны илгээсэн гар утасны дугаарт баталгаажуулалтын код бүхий SMS мессеж ирнэ. Энэ кодыг нээгдсэн хуудсанд оруулна уу.
Хэрвээ тухайн үед SMS мессежээр ирсэн кодыг оруулах боломжгүй бол та энэ алхмыг алгасаж болно. Энэ тохиолдолд захиалгыг бүрдүүлэх явцад телефон утасны дугаарыг давтан баталгаажуулахыг танаас хүсэх болно.
Утасны дугаарыг баталгаажуулахгүйгээр захиалга хийж болохгүй!
Алхам 5. Баталгаажуулалтын кодыг оруулсны дараа «Faberlic-т тавтай морилно уу!» гэсэн хуудас нээгдэнэ. «Хувийн кабинетэд нэвтрэх» гэсэн товчлуурыг дарна уу.
Алхам 6. Анхдагч тохиргоонуудыг хийж дууссаны дараа таны Хувийн кабинетын цонх нээгдэнэ.
Алхам 7. Таны заасан цахим шуудангийн хаягаар нэвтрэх нэр (бүртгэлийн дугаар) ба системд нэвтрэх нууц үг бүхий захидал ирэх ба уг захидалд таны Халамжлан хүмүүжүүлэгчтэй холбоо барих мэдээллийг дурдсан байна. Халамжлан хүмүүжүүлэгч нь шаардлагатай үед захиалга бүрдүүлэх, Faberlic-тай хамтран бизнес хийж эхлэхэд тусална.
Хэрвээ танд Faberlic-ийн танил Зөвлөх байдаг бол та түүний бүтцэд нэгдэх боломжтой. Үүнийг дорх хоёр аргаар гүйцэтгэж болно:
1. Бүртгүүлэх холбоосыг өгөхийг Зөвлөхөөс хүсээрэй, уг холбоос Хувийн кабинет дахь "Миний бүтэц" хэсэгт бий. Уг холбоосыг браузерт нээснээр та бүртгэлийн маягт руу нэвтэрнэ.
2. Бүртгэх хуудсан дээрх маягтыг бөглөөд телефон утас эсвэл өөрийн танил Faberlic-ийн Зөвлөхийн хувийн дугаарыг дугаарыг бичнэ үү.
Алхам 1. Нээгдсэн хуудсан дахь бүртгэлийн бүх талбарыг бөглөнө үү (* од тэмдэглэгээтэй бүх талбарыг заавал бөглөнө). Хэрвээ та урамшуулалт саналууд ба шинэ бүтээгдэхүүнүүдийн талаарх холбоосыг захиалахыг хүсэж байгаа бол «Би компаниас саналууд хүлээн авахыг хүсэж байна» гэсэн талбар дээр зөвшөөрсөн тэмдэглэгээг тавиарай.
Алхам 2. "Баталгаажуулах" товчийг дарна уу.
Алхам 3. Таны илгээсэн гар утасны дугаарт баталгаажуулалтын код бүхий SMS мессеж ирнэ. Энэ кодыг нээгдсэн хуудсанд оруулна уу.
Хэрвээ тухайн үед SMS мессежээр ирсэн кодыг оруулах боломжгүй бол та энэ алхмыг алгасаж болно. Энэ тохиолдолд захиалгыг бүрдүүлэх явцад телефон утасны дугаарыг давтан баталгаажуулахыг танаас хүсэх болно.
Утасны дугаарыг баталгаажуулахгүйгээр захиалга хийж болохгүй!
Алхам 4. Баталгаажуулалтын кодыг оруулсны дараа «Faberlic-т тавтай морилно уу!» гэсэн хуудас нээгдэнэ. «Хувийн кабинетэд нэвтрэх» гэсэн товчлуурыг дарна уу.
Алхам 5. Анхдагч тохиргоонуудыг хийж дууссаны дараа таны Хувийн кабинетын цонх нээгдэнэ.
Алхам 6. Таны заасан цахим шуудангийн хаягаар нэвтрэх нэр (бүртгэлийн дугаар) ба системд нэвтрэх нууц үг бүхий захидал ирэх ба уг захидалд таны Халамжлан хүмүүжүүлэгчтэй холбоо барих мэдээллийг дурдсан байна. Халамжлан хүмүүжүүлэгч нь шаардлагатай үед захиалга бүрдүүлэх, Faberlic-тай хамтран бизнес хийж эхлэхэд тусална.
Ямар ч Зөвлөх өөрийн бүтцэд бусад хүнийг бүртгэж болно. Үүний тулд "Миний бүтэц" бүлэг рүү орж, "Бүртгэх" гэсэн товчлуурыг дарна.
Дараа нь шинэ Хэрэглэгчийн талаарх мэдээллийг оруулах хэрэгтэй:
Шаардлагатай мэдээллийг оруулсны дараа тухайн заасан утасны дугаарт баталгаажуулах код бүхий SMS мессеж ирнэ. Системд анх удаа нэвтрэхийн тулд кодыг оруулах шаардлагатай.
Утасны дугаарыг баталгаажуулахгүйгээр захиалга бүрдүүлэх боломжгүй!
Түүнээс гадна, цахим шуудангийн тухайн заасан хаягаар нэвтрэх нэр (бүртгэлийн дугаартай) ба системд нэвтрэх нууц үг бүхий захидлыг илгээнэ.