Сайтны өөр хувилбар дахь бүс нутгийг сонгохоор Та оролдож байна. Шилжүүлэх тохиолдолд Та бараануудыг сагсанд дахин шинээр оруулах шаардлагатай болно.
1.Зөвлөх болохын тулд болзолт зөвлөх өмнө нь бүртгүүлсэн Зөвлөх эсвэл Захирлын зөвлөмжийг авсан байх шаардлагатай. Онцгой тохиолдлуудад Компани нь шинэ Зөвлөхийг одоо байгаа дурын бүтцэд оруулах эрхтэй.
2. Компанийн Зөвлөх болохын тулд faberlic.com цахим хуудсанд («Партнер» программд) бүртгүүлэх шаардлагатай.
Шинэ зөвлөхийг бүртгэхдээ Бараа олгох цэгийн эзэмшигч нь тухайн бие хүнийг тодорхойлж буй дурын баримт бичигт үндэслэн болзолт зөвлөхийн овог, нэр, төрсөн огноо болон түүний талаарх мэдээлэл бүтцэд бий эсэхийг хянан шалгана. Болзолт зөвлөх ба түүний Халамжлан хүмүүжүүлэгч нь өгөгдсөн мэдээллийн үнэн зөв байдал, бүртгэлийг хөтөлбөрт зохих ёсоор хийх хариуцлагыг хүлээнэ.
БОЦ дээр шинэ Зөвлөхийг алдаатай бүртгэсэн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд дахин бүртгэл явагдсан тооцооны үеийн Агентын урамшууллын хэмжээгээр торгуулийг тухайн БОЦ эзэмшигчээс тооцож авна
3. 3. Хүйс, яс үндэс, шашин шүтлэг ба улс төрийн үзэл бодлоос үл хамааран хүссэн хүн бүр Компанийн Зөвлөх болох боломжтой.
4. 16 нас хүрсэн хэн боловч Faberlic-ийн Зөвлөх болох боломжтой.
5. Faberlic-ийн Зөвлөх нь зөвхөн нэг бүртгэлийн дугаартай байна. Хамаатан садан (эцэг эх, ах дүү, эгч дүү нар) болон эхнэр нөхөр нь нэг Халамжлан хүмүүжүүлэгчийн бүтцэд бүртгэлтэй байх ёстой эсвэл бие биенийхээ Халамжлан хүмүүжүүлэгч байх ёстой.
Хамаатан саднууд (эцэг эх, эхнэр нөхөр, ах дүү, эгч дүү) нь Гэр бүлийн гэрээ байгуулж болох ба энэ нь хоорондоо хамаатан садан 2 хүнийг нэг бүртгэлийн дугаар дээр бүртгэнэ гэсэн үг бөгөөд тэдний нэг нь дугаарын 1 дэх Эзэмшигч, нөгөө нь – дугаарын 2 дахь Эзэмшигч байх болно.
Зөвлөхийн хүчинтэй дугаар нь бүртгэлийн дугаар байх бөгөөд энэ дугаар дээр шинэ зөвлөх нь гар утсаа баталгаажуулах замаар (мессежээр хүлээн авсан баталжуулах кодыг оруулж, өөрийн гар утасны дугаараа бие даан баталгаажуулсан) компанид бүртгүүлэх хүсэлтээ баталгаажуулсан байна. Гар утасны дугаараа баталгаажуулаагүй бол бүртгэлийг хийж дуусаагүй гэж үзэх ба дахин бүртгэх тухай асуудлыг хэлэлцэхгүй.
6. Шинэ Зөвлөхийг бүртгэх явцад Халамжлан хүмүүжүүлэгчийн дугаар дээр алдаа гарсан тохиолдолд бүртгэснээс хойш 2 тооцооны үеийн хугацаанд тухайн алдааг засах боломжтой. Ингэхийн тулд «Партнер» программын «Эргэх холбоо» хэсэгт хүсэлт гаргана. Зөвлөхийг алдаатай бүртгэсэн бүтцийн Халамжлан хүмүүжүүлэгч нь хүсэлтийг өөрөө гаргана.
Анхаарна уу! Хэрвээ шинэ Зөвлөх нь өөрийн бүтэцгүй, ирээдүйн Халамжлан хүмүүжүүлэгчийн системд хожуу бүртгэгдсэн зөвхөн тэр тохиолдолд л алдааг засах боломжтой.
7. Хэрвээ бүртгүүлэх үед Халамжлан хүмүүжүүлэгчийн бүртгэлийн дугаарт алдаа гарсан бол, тухайн Шинэ зөвлөх нь бүртгүүлснээс хойших 3 хоногийн хугацаанд, захиалга хийгээгүй байх үед нь бүртгэлийн дугаарыг устгах боломжтой. Үүний тулд Шинэ зөвлөх нь Эргэх холбоонд хүсэлтээ өгөх шаардлагатай. Дугаарыг устгасан даруйд дурын Халамжлан хүмүүжүүлэгчийн бүтцэд ерөнхий нөхцлийн үндсэн дээр тухайн Зөвлөхийн шинэ бүртгэлийг хийж болно.
8. Хэрвээ шинэ Зөвлөх нь бүртгүүлснээсээ хойш 6 тооцооны үеийн туршид нэг ч захиалга хийгээгүй бол Компанийн зүгээс түүний дугаарыг мэдээллийн сангаас урьдчилан анхааруулахгүйгээр хасах эрхтэй. Энэ тохиолдолд дугаарыг хассан даруйд дурын Халамжлан хүмүүжүүлэгчийн бүтцэд нийтлэг үндэслэлээр Зөвлөхийг шинээр бүртгэж болно.
9. Хэрвээ Зөвлөх нь бүртгүүлсний дараа хувийн захиалга хийсэн, харин цаашдаа нэг ч захиалга хийгээгүй бол дугаар идэвхгүй байсан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа тухайн бүртгэлийн дугаарыг устгаж болно. Компани нь урьдчилан анхааруулалгүйгээр мэдээллийн сангаас тухайн дугаарыг устгах эрхтэй. Энэ тохиолдолд дугаарыг устгасан даруйд дурын Халамжлан хүмүүжүүлэгчийн бүтцэд ерөнхий нөхцлөөр Зөвлөхийг шинээр бүртгэх боломжтой.
10. Зөвлөх нь өөрийн дугаарыг өөрийн хүсэлтийн дагуу мэдээллийн сангаас устгуулж болно. Тухайн Зөвлөх ба түүний хамаатан садан нь мэдээллийн сангаас дугаарыг устгаснаас хойш 1 жил өнгөрсний дараа Компанид үйл ажиллагаагаа сэргээх боломжтой. Устгаснаас хойш 1 жилээс өмнө бүртгүүлсэн тохиолдолд Зөвлөх болон түүний хамаатан саднуудын мэдээлэл нь Компанийн мэдээллийн сангаас устгагдах болно.
11. Компанийн мэдээллийн сангаас Зөвлөхийн бүртгэлийн дугаарыг ямар нэгэн шалтгаанаар хасах үед («Захирлын үүргүүд» 7 дугаар заалтаас бусад) тухайн Зөвлөхийн бүтэц нь дээд талын Халамжлан хүмүүжүүлэгчид шилжинэ.
12. Зөвлөх давтан бүртгүүлсэн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд, тухайлбал өөрийн хамаатан садангуудын хувийн мэдээллээр бүртгүүлсэн тохиолдолд өөр бүтэц дэх бүртгэлийн шинэ дугаарыг устгах бөгөөд энэ тохиолдолд устаж буй дугаарын мэдээллүүд хадгалагдахгүй. Бүтцэд нь давтан бүртгэл хийгдсэн Халамжлан Хүмүүжүүлэгчид торгууль ногдуулна.