Сайтны өөр хувилбар дахь бүс нутгийг сонгохоор Та оролдож байна. Шилжүүлэх тохиолдолд Та бараануудыг сагсанд дахин шинээр оруулах шаардлагатай болно.
1. Зөвлөх нь шууд худалдааны тогтолцоог хүндэтгэж, Faberlic-ийн бүтээгдэхүүнүүдийг жижиглэнгийн худалдааны цэгүүдээр, каталогийн үнээс доогуур үнээр худалдан борлуулж болохгүй. Эдгээр дүрмийг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд Компани нь урьдчилан анхааруулахгүйгээр тухайн дугаарыг мэдээллийн сангаас хасах эрхтэй.
2. Зөвлөх нь Faberlic борлуулалтын сувгийг зөвхөн зар сурталчилгаа болон Компанийн бүтээгдэхүүнийг түгээх зорилгоор ашиглах эрхтэй. Хэрэв уг борлуулалтын сувгийг бусад компанийг сурталчлах эсвэл бүтээгдэхүүнийг түгээх зорилгоор ашигласан бол Фаберлик компани нь дүрэм зөрчсөн этгээдийн бүртгэлийн дугаарыг устгах хүртэл арга хэмжээг эрхтэй.
3. Зөвлөх нь хэрэглэгчдэд Компанийн бүтээгдэхүүний чанар, хэрэглээ, орц найрлагын талаар болон бүс нутгийн агуулахад тухайн бүтээгдэхүүн байгаа эсэх талаар үнэн зөв мэдээлэх үүрэгтэй. Ингэхдээ Зөвлөх нь Компанийн зар сурталчилгааны ба мэдээллийн материалууд, эсвэл сав баглаа боодол дээрх мэдээллийг үргэлж удирдлага болгох ёстой. Үйлчлүүлэгчид буруу мэдээлэл өгснөөс үүдэлтэй хохирлыг нөхөн барагдуулах үүргийг Зөвлөх өөрөө хүлээнэ.
4. Зөвлөх нь бусад Зөвлөхүүдийн бүртгүүлсэн хүмүүсийг өөртөө татах, бусад сүлжээний үйл ажиллагаанд оролцох, ажиллах эрхгүй.
5. Faberlic компанитай хамтран ажиллах тухай гэрээ нь хөдөлмөрийн гэрээ биш юм. Зөвлөх бизнесийн боломжуудыг танилцуулахдаа өөрийн гэсэн бие даасан бизнесийг эхлүүлэх боломжийг олгож байгаа гэдгээ онцлон дурдах ёстой. Зөвлөх нь Компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрхгүй ба бусдын өмнө үүрэг хүлээх эрхгүй.
6. Зөвлөх үйл ажиллагаандаа Компанийн бизнесийн үйл ажиллагааг зохицуулах бүх хууль, дүрэм, журмыг дагаж мөрддөг байх, мөн нийгэм, Үйлчлүүлэгчийн өмнө өөрийгөө болон Компанийн нэр хүндийг унагах, гутаахгүй байх ётой.
7. Халамжлан хүмүүжүүлэгч нь Зөвлөхүүдийн боловсрол, сургалтыг биечлэн хариуцна.
8. Зөвлөх нь Компаниас урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр компанийн үйл ажиллагааны талаар ярилцлага өгөх эрхгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор интернетэд Компанийн сурталчилгааны материалыг байршуулах, гаргах эрхгүй.
9. Компани болон зөвлөхүүдийн талаар сөрөг мэдэгдэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний дотор интернетэд нийтлэх нь Фаберлик компанийн ёс зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн гэж тооцно.
10. Компанийн логог зөвхөн компаниас бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу ашиглахыг зөвшөөрнө.
11. Компанийн бүх хэвлэмэл материал, бичлэг, гэрэл зураг, дизайн, хөгжим, шүлэг нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул Компаниас урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь буюу хэсэгчлэн хуулбарлахыг хориглоно. Компанийн албан ёсны вэбсайт, сувгуудаас текст, видео материалууд (www.faberlic.com, официальный канал YouTube, обучающий канал YouTube гэх мэт), мөн нийгмийн сүлжээн дэхь албан ёсны хуудсуудаас мэдээллийг гажуудуулахгүйгээр зөвхөн албан ёсны эх сурвалжийг иш татан хуулбарлана.