Сайтны өөр хувилбар дахь бүс нутгийг сонгохоор Та оролдож байна. Шилжүүлэх тохиолдолд Та бараануудыг сагсанд дахин шинээр оруулах шаардлагатай болно.
Дараах Журмууд нь Захирлуудын хувьд Зөвлөхүүдийн нийтлэг Журмууд дээр нэмэлтээр хэрэгжинэ. Эдгээр журмыг зөрчвөөс Захиралд торгууль ногдуулах, Захирлын цолыг хүчингүй болгох, бүх давуу эрхийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээг авахаас гадна мэдээллийн сангаас түүний бүртгэлийн дугаарыг устгах үндэслэл болно.
1. Faberlic Компанийн Захирал нь өөрийн багт дараах ажлуудыг сар тутам хийж гүйцэтгэж байх ёстой:
2. Захирал нь Өөрийн Хувийн багт илэрч буй Компанийн Дүрмийг зөрчсөн аливаа үйлдлийн талаар Компанийн удирдлагад мэдэгдэж байх үүрэгтэй.
3. Компанид үйлчилж буй Журмууд, Faberlic компанийн албан ёсны хэвлэлүүд ба материалуудад нийтлэгдсэн эсвэл Компанийн удирдлагын мэдээллийн чанартай захидлаар илгээсэн нэмэлт зааварчилгааг Захирал дагаж мөрдөх үүрэгтэй.
4. Захирал нь Компанид үйлчилж буй Журмуудтай (Ажил хэргийн ёсзүйн дүрэм, Зөвлөхийн Дүрэм) Зөвлөхүүдийг танилцуулахааас гадна өөрийн багийн Зөвлөхүүд нь тухайн Журмуудыг сахин мөрдөж буйг хянах үүрэгтэй.
5. Хувийн багт нь давхар бүртгэл хийгдсэн нь нотлогдсон тохиолдолд дахин бүртгэл хийгдсэн зөрчил илэрсэн багийн Захиралд сануулга өгнө.
6. Faberlic компанийн Захирал нь сүлжээнийн маркетингийн компаниудад эсвэл шууд борлуулалтын зарчмаар ажиллаж буй бусад компанид ажиллах эрхгүй, мөн Компанийн сүлжээнд ажиллаж буй Зөвлөхүүдийг ийм төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах эрхгүй.
Энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд Захирал цолыг нь хураах, бүх давуу эрхийг нь хүчингүй болгох ба түүнчлэн Компанийн мэдээллийн сангаас Захирлыг хасах үндэслэл болно.
7. Компанийн Журмыг зөрчсөнтэй холбогдуулан (Зөвлөхүүдийг давхар бүртгэх, өөр сүлжээний компанид ажиллах, Компанийн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр борлуулах гэх зэрэг) Үнэт Захирлын дугаарыг хасахдаа бүтцийг хадгалан түүний бүртгэлийн дугаарыг хаана. (Захирлын овог нэр нь «Faberlic» болж солигдоно). Энэ тохиолдолд Үнэт Захирлын үүсгэн бий болгосон бүтэц дээд талын Халамжлан Хүмүүжүүлэгчид шилжихгүй.
8. Компанийн үйл ажиллагааны хэм хэмжээ, журмыг Faberlic Компанийн Захирал зөрчсөн асуудлыг нутаг дэвсгэрт нь зөрчил гарсан Охин компанийн Удирдлага авч хэлэлцэнэ. Тооцооны үеийн хүрээнд зөрчлийг авч хэлэлцэнэ. Торгууль ногдуулах эсвэл бүртгэлийн дугаарыг хасах тухай Охин компанийн Удирдлагын шийдвэрийг тухайн бүтцийн Зөвлөх ба Захиралд хүргүүлнэ.
9. Faberlic Компани ба Зөвлөхүүдийн /Дэд-Захирал цолноос эхлэн/ хоорондын түншийн харилцааг Үйлчилгээ үзүүлэх тухай Гэрээний дагуу зохицуулах ба уг гэрээний үндсэн дээр Зөвлөхийн дансанд Маркетинг-төлөвлөгөөний дагуу тооцсон урамшууллыг шилжүүлнэ. Цолны нэг удаагийн мөнгөн урамшуулал болон «Эрчимтэй эхлэл»-ийн бонусыг зөвхөн үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр хүлээн авах боломжтой гэдэг дээр та анхаарлаа хандуулна уу.