Сайтны өөр хувилбар дахь бүс нутгийг сонгохоор Та оролдож байна. Шилжүүлэх тохиолдолд Та бараануудыг сагсанд дахин шинээр оруулах шаардлагатай болно.
Faberlic Компани ба Зөвлөхүүдийн хоорондох түншийн харилцааг Дэд-Захирал цолноос эхлэн – Хувиараа бизнес эрхлэгч (Ахлах лидер - хувиараа хөдөлмөр эрхлэгч) Үйлчилгээ үзүүлэх Гэрээгээр зохицуулж болох ба үүний үндсэн дээр Зөвлөхийн тооцооны дансанд Маркетинг-төлөвлөгөөний дагуу бодогдсон урамшууллыг шилжүүлнэ.
Цолны нэг удаагийн урамшуулал ба «Эрчимтэй эхлэл»-ийн бонусыг зөвхөн үйлчилгээ үзүүлэх Гэрээний үндсэн дээр авах боломжтой.
Үйлчилгээ үзүүлэх гэрээг татаж авах >>
Бизнес эрхлэгчдийн урамшууллын тухай Заалттай танилцах>>
Үйлчилгээ үзүүлэх Гэрээг хэрхэн байгуулах вэ?
1.Faberlic-ийн care.faberlic.com Холбоо барих төвд хүсэлтээ үлдээнэ үү, ингэснээр Танд шаардлагатай мэдээллийг өгөх болно.
2. Гэрээ байгуулсны дараа гэрээ байгуулсан мөчөөс эхлэн тооцогдсон Нийт борлуулалтын хөнгөлөлтийг банкин дахь таны тооцооны дансанд шилжүүлэх болно.
3. Үйлчилгээ үзүүлэх Гэрээнд гарсан аливаа өөрчлөлтийг (жишээ нь, банкны реквизит, паспортын мэдээллүүд г.м) Гэрээнд хавсаргах Нэмэлт гэрээгээр бүрдүүлнэ.
4. Үйлчилгээ үзүүлэх Гэрээг Хувийн багаа өргөжүүлж буй Зөвлөхтэй байгуулна.
Гэрээг дараах тохиолдолд цуцалж болно:
1. Компани ба Зөвлөхийн гарын үсэг зурсан Нэмэлт гэрээний үндсэн дээр Зөвлөхийн санаачилгаар.
2. Хэрвээ Гэрээний нөхцлүүдийг биелүүлэхгүй байгааг нотлох баримт илэрсэн бол Компанийн санаачилгаар дангаар цуцална: хэрвээ Зөвлөх нь Хувийн багаа өргөжүүлэхгүй байгаа бол, байнгын үндсэн дээр идэвхтэй шинэ зөвлөхүүдийг элсүүлэхгүй байгаа бол, сүүлийн 9 тооцооны үеийн дүнгээр Зөвлөхийн нэгдүгээр эгнээн дэх шинэ зөвлөхүүдийн Бүтцийн борлуулалтын нийлбэр хэмжээ нь 500 онооноос доош байвал. Гэрээний нөхцлүүдийн биелэлтийг Компанийн зүгээс жилд 2 удаа шалгана.