Сайтны өөр хувилбар дахь бүс нутгийг сонгохоор Та оролдож байна. Шилжүүлэх тохиолдолд Та бараануудыг сагсанд дахин шинээр оруулах шаардлагатай болно.
«Партнер» программ дахь овог нэр болон бусад хувийн мэдээллүүдийг өөрчлөхийн /жишээ нь, гэрлэлтээ бүртгүүлэх эсвэл гэрлэлтээ цуцлуулахтай холбоотойгоор/ тулд faberlic.com сайт дахь «Эргэх холбоо /Обратная связь/» гэсэн цэс рүү нэвтэрч, «2. Техникийн дэмжлэг» хэсэг ба, «2.1. Зөвлөхийн хувийн мэдээллийг өөрчлөх; бүртгэлийн алдааг засах» гэсэн дэд хэсгийг сонгоно, дараа нь «Хувийн мэдээллийг өөрчлөх» гэсэн утганд хандана. Үүний дараа ямар хувийн мэдээллүүдийг өөрчлөх хэрэгтэй байгаа талаар бичээд бичиг баримтуудын хуулбаруудыг хавсаргана.
Овог ба бусад хувийн мэдээллийг дараах бичиг баримтуудад үндэслэн өөрчилнө:
1. Шинэ овог бүхий паспорт (сканердсан эсвэл гэрэл зургийг авсан хувилбар);
2. Гэрлэлтийн гэрчилгээ эсвэл гэрлэлт цуцлуулсан тухай нотлох бичиг, эсвэл хувийн мэдээллийг өөрчилснийг батлах өөр бичиг баримт ( сканердсан эсвэл гэрэл зургийг нь авсан).
Гэрэл зураг ба төрсөн огноо бүхий сканердсан эсвэл гэрэл зургийг нь авсан ямар ч бичиг баримтыг ашиглан овог дээрх алдааг засварлах боломжтой. Сайтад хандах үеийн тухайн тооцооны үед хувийн мэдээллийг сольж өөрчилж болно.